x

У.Хүрэлсүх: Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байна

Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ард түмний оюун санааны хөрш, чухал гуравдагч түнш болох Энэтхэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэн шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар онцгой анхаарал хандуулж байгаагаа дурдаад, үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал байгааг онцоллоо.

Орлогч зөвлөх Викрам Мисри БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүд, сансар, харилцаа холбооны салбарт хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ өрнүүлснийг тэмдэглэв. Тухайлбал, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал нэгтэй байгааг дурдлаа.

Мөн Энэтхэг, Монгол Улсын хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улсаас төр, засгийн өндөр, дээд түвшинд анхаарал хандуулж буйг хэлэв. Энэхүү төслийн хэрэгжилт нь холбогдох яамдын хариуцах ажил хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон авч үзэж буйд талархалтай хандаж байна гэлээ. Иймд тус төслийн явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны зүгээс тусгайлан анхаарч, хяналт тавин ажиллана гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, энэ удаагийн айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 18 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top