x

"Хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, нөхөн төлбөр гаргуулах, албадах зохицуулалттай"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны Долдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны Тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7.334.349 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь үзвэл 6.696.529 буюу 93.0 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 30.406 буюу 0.4 хувь нь  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах, 2.681 буюу 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчих, 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.

Ийнхүү цагдаагийн байгууллагын  шалган шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлийн шийтгэлийг оновчтой тогтоох, бусад оронд хэрэгжиж байгаа эрх зүйн оновчтой зохицуулалтыг судалж хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хувилбараар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн 3 жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна. Торгох шийтгэлийн үр нөлөө, биелэлт хангалтгүй, шийтгэлийн шинэ арга механизм, оновчтой хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна.

"Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэгтэй 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай"

  • Нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилго, зарчим, хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг;

  • Хоёрдугаар бүлэгт зөрчил, зөрчил хамтран үйлдэх, зөрчил үйлдсэн хугацаа, газрын талаар;

  • Гуравдугаар бүлэгт шийтгэл оногдуулах үндэслэлшийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл,  зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах зохицуулалтын талаар;

  • Дөрөвдүгээр бүлэгт албадлагын арга хэмжээний талаар буюу хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх болон албан сургалтын талаар;

  • Тавдугаар бүлэгт нийтийн хэв журам, ёс суртахуун, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчлийн талаар;

  • Зургаадугаар бүлэгт хүн амын эрүүл мэнд, хүнс, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчлийн талаар;

  • Долоодугаар бүлэгт нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил;

  • Наймдугаар бүлэгт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;

  • Есдүгээр бүлэгт хэрэглэгч, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;

  • Аравдугаар бүлэгт үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчлийг;

  • Арван нэгдүгээр бүлэгт барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчлийг;

  • Арван хоёрдугаар бүлэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг;

  • Арван гуравдугаар бүлэгт мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчлийг;

  • Арван дөрөвдүгээр бүлэгт тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлийг;

  • Арван тавдугаар бүлэгт төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчлийг;

  • Арван зургадугаар бүлэгт улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг тус тус тусгаж шинэчлэн найруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 12 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 21 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 45 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 55 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top