x

Б.Жавхлан: Цагаан будаа, элсэн чихрийн дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул төр оролцохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэмэх талаарх гишүүдийн саналыг тусгах боломжтой, эсэхийг илүүтэй лавлав.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан.

Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй, харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа гэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй асуудал үүсэж байсан ч тухай бүр Засгийн газраас тодорхой төсвийг төсөвлөж, заримыг нь агаараар татан авах асуудлыг зохион байгуулж байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа дурдсан.

Тэрбээр, манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг хувийн хэвшил бүрэн хариуцаж ирсэн. Салбарын яамны зүгээс дотоодод үйлдвэрлэж байгаа түүхий эд зэрэг тодорхой асуудал дээр гаалийн татварыг чөлөөлөх саналтай байгаа тул хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх байх гэж бодож байна гэв.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 32 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 15 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 24 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 38 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 48 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 58 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 2 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top