x

Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах санаачилгыг "доороосоо гаргасан" байх вий

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар 12-р сарын 24-нд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбартай хамтран “Аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг” нь үнэлж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 2021 оны Дархан-Уул аймгийн “ТОП АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгаруулжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан үйлдвэрийн 40 ажилтан УУХҮЯ, Дархан-уул аймаг, сум, салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Жуух бичиг болон Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан байна.

Гэтэл өчигдөр аймгийн Засаг дарга Б.Азбаяр /ковидын хөл хорионы үеэр нийгмийн сүлжээгээр хамгийн их “од” болсон орон нутгийн удирдлага гэдгийг хэлэх хэрэгтэй/ Дархан хотын залуучуудын теарт нэгэн сонирхолтой хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. “Ингэдийн индэр” нэртэй энэ хэлэлцүүлгийн үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцээд зогсохгүй энэ асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулсан ч юм шиг байна. Ажлын хэсгийн гаргасан судалгаа, дүгнэлтийг Ерөнхий сайдад удахгүй гардуулж магадгүй.

Саяхан манай бас нэг Засаг дарга /Увс аймгийн Өмөговь сумын Улиаст багийн Засаг дарга “БНХАУ-ын ЭксИм банкны санхүүжилтээр барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг Улиаст багийн иргэд, малчид дэмжихгүй байгаа тул Хятад улс хөрөнгө оруулалтаа татна уу” гэдэг бичгийг манай улсад суугаа тус улсын Элчин сайдад хаяглан явуулсан байдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж байгаа төслийг Багийн засаг дарга зогсоохоор шийдсэн байдаг юм. Тэр болтол ямар ямар ажил хийгддэж, хэр их хугацаа, хөрөнгө хүч зарцуулдгийг энд ярихаа больё. Ер нь бол албан, тамга хоёр байхад хаана ч хүрч, юу ч хийж болно гэдэг сэтгэлгээтэй нөхөд орон нутагт олон байдаг бололтой.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг багийн иргэд зөвшөөрөхгүй байна гэдэг шиг Дарханы Засаг дарга ч гэсэн бас нэг шалтгаан бодож олсон байдаг юм. Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах асуудлыг залуучууд эхлээд хөндсөн, залууст ажлын байр хэрэгтэй гэв. Ядаж байхад тэр үед нь Улаанбаатарын залуус Сүхбаатарын талбайд гарчихсан байсан үе. Ингээд “доороосоо” гарсан санаачилгыг “дээд хүмүүст”, шийдвэр гаргах түвшинд буюу Засгийн газар, УИХ-д хүргэхийн тулд энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажээ.

Тэгээд өчигдөр болсон хэлэлцүүлэг дээр Засаг дарга “Өнгөрсөн онд ашиглалтанд орох ёстой байсан Гангийн цогцолбор одоо болтол ажилд ороогүй байна. Энэ бол аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийг дэмжих том төсөл учраас энэ хүрээнд нь харах ёстой” гэсэн байдаг юм. Товчхондоо үйлдвэрийг өмчлөгч нар ажлаа хийж чадахгүй байгаа учраас төр аваад ажлыг нь хийе гэж байгаа юм.

Гэтэл өнгөрсөн онд ашиглалтанд орох ёстой байсан Гангийн цогцолборынх нь ТЭЗҮ-г УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөл дөнгөж өнгөрөгч есдүгээр сард баталсан байх жишээтэй. Компанийн өөрийнх нь сайтад “Монгол улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн байгуулах “Монгол Ган цогцолбор-1” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 09-р сарын 30 өдөр хэлэлцэж 100 хувь дэмжиж баталлаа” гэсэн байна. Тэгэхээр Засаг дарга худлаа “яасан” болж таарав.

Улиаст сумын Засаг дарга бол Элчид сайдад явуулсан бичигнээсээ болж арьсаа хуулуулаад, ажлаасаа халагдаад дууссан. Харин Дарханы Засаг даргын энэ санаачилга юугаар дуусах бол гэдэгт үнэнхүү санаа зовж байна.

Тодруулбал, сая Хөгжлийн банкинд үүссэн найдваргүй зээлээс болж Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрийг хурааж авсныхаа дараа Засгийн газар “дараачийнх нь Төмөрлөгийн үйлдвэр шүү” гэдгийг тов тодорхой хэлсэн. Харин энэ удаад төр өөрийн санаачилгаар биш, “залуучуудын” буюу “орон нутгийн” шаардлага, захиа даалгавраар Төмөрлөгийн үйлдвэрийг төрд нийгэмчлэх гэж байгаа юм биш биз?

Ингэхэд Монголын төрд хууль гэдэг юм үйлчилдэг үү? Хэрэв тийм бол төрийн өмчийг хувьчлах болон хувийн өмчийг нийгэмчлэх бүх процесс хуулийн дагуу явах ёстой. Монгол Улсын үндсэн хуульд “Хувийн өмчийг хууль бусаар /шүүхийн шийдвэргүйгээр/ хураах, дайчлан авахыг хориглоно” гээд заачихсан. Атал сүүлд Хөтөлийн Цемет шохойн үйлдвэрийг төрд хурааж авсан асуудал дээр Засгийн газар нэг ч хуулийн зүйл, заалт дурьдаагүй. Ядахдаа шүүхийн шийдвэр ч гараагүй. Барьцаа ахиулаад Төмөрлөгийн үйлдвэр...

Товчхондоо манай дарга нар Хөгжлийн банкны хэргийн дараа “сахал” Эрдэнэбилэг гэдэг албан ёсны нэг дайсантай болж аваад түүнд хамааралтай бүх өмч хөрөнгийг хурааж авах нь “нийтийн шударга ёс юм” гэдэг сэтгэлзүйг нийгэмд бий болгоод байгаа. Энгийнээр хэлбэл, улс төр, бизнесийн нэг бүлэглэл нь нөгөөгөө залгиж байгаа л дүр зураг харагддаг.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2009-2010 онд /С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед/ уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэх тухай тогтоол гаргаж, төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг татахаар олон улсад нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан байдаг. Сонгон шалгаруулалтад БНХАУ-аас хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компаниуд өрсөлдөж, тэдэн дотор цорын ганц үндэсний компани байсан нь “Кью Эс Си” ХХК. Гол санхүүжүүлэгч нь ХХБ. Өөрөөр хэлбэл, сахал хочит Д.Эрдэнэбилэг. 

Тэрнээс хойш Төмөртэйн орд руу төмөр зам тавьсан, Ганбөмбөлгийн үйлдвэр байгуулж, 100 хувь Хятадаас авдаг, дунд нь манай төрийнхөн шахаагаа хийдэг байсан ган бөмбөлгийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон, Монгол улсад анх удаа төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийг амжилттай нээсэн гээд олон өөрчлөлт хийгдсэн. Өмнөх 20 жилд нь манайхан оросоос оруулж ирсэн төмрийнхөө хаягдлыг Хятад руу түүхий эдэнд тушаачихаад Төмөрлөгийн үйлдвэр нь сул зогсдог л үе байсан шүү дээ. Энэ үеийг Л.Оюун-Эрдэнэ нар бол мэдэх ч үгүй.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүнд монголчууд нийтээрээ дургүй байж болно. Зарим нэгийг нь хохироосон, гомдоосон ч байж магадгүй. Гэхдээ л энэ чинь XXI зуун, өнгөрсөн зууны ерээд он биш гэдгийг санах ёстой. Бүх зүйл хуулийн л дагуу явах ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 30 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top