x

Л.Оюун-Эрдэнэ: НДШ-ийг буулгах, НӨАТ-ын сугалааг болиулах зэрэг асуудлыг шийдвэрлэж ажиллана

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдсаж, хуралдаанаар Төв талбайд жагсаж байгаа залуусын тавьсан 15 үндэслэл бүхий шаардлагыг авч хэлэлцсэн юм. 

Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбай дээр мэдээлэл хийсэн билээ .

Тэрээр "Жагсаалд оролцогчдын зүгээс тавьсан Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг хэлэлцлээ.

  • Нэгт, үнийн өсөлттэй холбоотой хуулийг боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Сая УИХ-ын даргатай утсаар холбогдлоо. Энэ хуулийг УИХ энэ сарын 15-ны өдрийн дотор хэлэлцэн батлахаар боллоо.

  • Хоёрт, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын удирдлагууд хуралдаанд оролцлоо. Саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээллээ. Мөн дахин ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэдгийг хэллээ.

  • Гуравт, авлига албан тушаалд холбогдсон этгээдийг ял наймаалцсан хэлбэрээр шийдэхгүй байх хуулийн төслийг яаралтай байдлаар өргөн барихаар тогтлоо. Албан тушаалтнуудыг ялгаварлахгүйгээр шалгахаар боллоо. Хөгжлийн банк зэрэгтэй холбоотой асуудлыг олон нийтийн зүгээс шахаж байгаа гэдгийг холбогдох хуулийн байгууллагад мэдэгдлээ.

  • Дөрөвт, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн тогтоолыг сэргээлээ. Төрийн албан тушаалтнуудын тасалгаанд ам.метрийн шалгуур тавих зэрэг хэмнэлийн горимд шилжихээр боллоо.

Мөн Төрийн өмчит газруудыг олон нийтийн хяналталд оруулахаар болж, асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо. Залуучуудын холбооны байрны асуудлыг шамшигдуулсан зэрэг асуудлыг шалгаж, АТГ-т шилжүүлж шалгуулахаар боллоо.

Нийт 15 шаардлагын 11-ийг нь Засгийн газар бие дааж шийдэх эрхтэй байна" гэв. 

Мөн тэрээр " Цаашлаад бусад асуудлыг нь УИХ-тай хамтарч ярилцах асуудал байна. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж, хариу өгнө.

Эдгээр шүүмжлэл дагуулсан асуудалд бухимдалтай байгааг холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын удирдлагуудад илэрхийлсэн байгаа. Үүнийг УИХ-тай хамтарч шийдэх тал дээр ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 42 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top