x

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Тээр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. Энэ хэрэг дээр прокурор, АТГ, ЭЦА-ны хамтарсан томоохон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгчдийн саналаар тэр үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ хэд хоног, өдөржин шөнөжин хэлэлцээд хэнийгээ ч түдгэлзүүлж явуулаагүй. Авч үлдсэн. Тэгээд 2020 оны сонгуульд ялагдсан, эсвэл огт нэр дэвшиж чадаагүй хэдэн хүн л шүүхээр орж ял шийтгүүлж байв. Бусад нь ял зэм байтугай АТГ-ын хаалгаар ч оролгүй сугарч үлдсэн. Улмаар УИХ-д нэр дэвшсэн. Нэлээд нь дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ УИХ-д ЖДҮ-гийн асуудлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой цөөнгүй гишүүн сууж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ил болоод байгаа Хөгжлийн банкны гэх хэргийн “арга барил” мөнөөх ЖДҮ-гийн хэрэгтэй төстэй. Эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр Хөгжлийн банкны мөнгийг “кампаанчлаад” авцгаачихсан бололтой юм.

Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.

Дашрамд дурдахад, шүүхээс Хөгжлийн банкны хэргийн холбогдогчдыг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд л Хөгжлийн банкны томоохон найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн”-гийн  Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 14-нд сулласан ч Ерөнхий шүүгч нь хоёр хоногийн дараа буюу 16-нд нь захирамж гаргаж үргэлжлүүлэн цагдан хорьжээ.

Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.

Одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top