x

Төрийн үйлчилгээг бага зардлаар чанартай хүргэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.

УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан. Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг.

Гэвч Концессын тухай хууль нь концессын долоон төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, концессын уралдаант шалгаруулалт зэргийг түлхүү зохицуулсан хууль бөгөөд түншлэлийн таатай орчинг хууль зүйн хувьд хангалттай бүрдүүлээгүй, Төр хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал, түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түншлэлийн баталгаа зэрэг асуудлыг хангалттай зохицуулаагүй, институцийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо, харилцан уялдааг төдийлөн хангаж чадаагүй гэж хууль санаачлагчид үзжээ. 

Түүнчлэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төсөв, санхүүгийн холбогдох томоохон хууль тогтоомжтой уялдаа холбоо сул байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тодотгов.

Олон улсын түвшинд ТХХТ нь концессыг бодвол илүү өргөн хүрээг хамардаг, концесс нь ТХХТ-ийн нэг төрөл байдаг бол манайд энэ нь агуулгын хувьд зөрчилтэй, гажуудсан байдлаар хэрэгжиж иржээ. 

Мөн одоогийн Концессын хуулиар концессыг заавал төрийн болон орон нутгийн өмчтэй холбогдуулж тодорхойлсон байдаг бол олон улсын туршлагын дагуу ТХХТ-ийн хүрээнд заавал төрийн өмчтэй холбогдохыг шаарддаггүй байна. ТХХТ бол улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн чиг үүргийг хувийн хэвшлээр урт хугацааны турш гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр гүйцэтгүүлэх тухай ойлголт юм.

ТХХТ-ийг хөгжүүлснээр төр өөрийн чиг үүрэг, хариуцлагыг хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулах, төрийн үйлчилгээг бага зардлаар чанартай хүргэх боломж бүрдэнэ. ТХХТ-ийн гэрээний зүйл нь нисэх буудал, төмөр зам, барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжууд, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд зэрэг гол төлөв нийтийн шинж чанартай объектууд байдаг байна.

Сангийн яам Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран концессын хууль, эрх зүйн орчин, төсөвт үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал  болон холбогдох гэрээнүүдэд дүн шинжилгээ хийх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж тайлан, зөвлөмжүүдийг боловсруулсан байна. Эдгээр зөвлөмжүүдэд концессын хууль, эрх зүйн орчин, институцийн тогтолцоо, нарийвчилсан зохицуулалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцолж, концессын асуудал нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сул тал болж, цаашид улсын төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар онцгойлон анхааруулсан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төсөлд  төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна.

Тендерийн, гүйцэтгэлийн баталгааны хэмжээг дөрөв дахин бууруулна

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барилаа. 

Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах тухай зохицуулалтыг нэмж тусгаснаар тус жагсаалтад багтсан хөгжлийн төслийг шуурхай зохион байгуулах, худалдан авах ажиллагааны бэлтгэл шатанд тендерт оролцохыг сонирхогч аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төслийн техникийн шийдлийг хамтран хэлэлцэх боломж бүрдэнэ.

Энэ нь худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн шат дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ техник, технологи, инновацын ололт, шийдлийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн хуулийн этгээдүүдийн дунд хэлэлцүүлж, техникийн шийдлийг эцэслэн тодорхойлох боломж бий болно гэж үзэж байгаа аж. 

Түүнчлэн тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны хэмжээг 4 дахин бууруулж төсөвт өртгийг 0.5 хувь байхаар тусгасан байна. Гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн гэрээний үнийн дүнгийн 5 хувь байсныг тухайн онд санхүүжих дүнгийн 3 хувь байхаар тус тус бууруулан өөрчилжээ. 

Мөн гүйцэтгэлийн баталгааг тухайн онд санхүүжих дүнгээр жил бүр шинэчлэн гаргахаар хуулийн төсөлд тусгасан нь гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн хуулийн төсөлд гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор чанарын баталгаат болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагчид барьцаа болгон үлдээдэг. Хуулийн төсөлд уг барьцааны хувь хэмжээг 5 хувиар тогтоохоор тусгажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 36 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 59 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 9 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 19 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 23 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top