x

“D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ

Төрийн ордны Их танхимд өнөөдөр нэгэн томоохон арга хэмжээ болов. УИХ-ын үндсэн үүрэг болох хууль тогтоох үйл үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийн нээлтийг олон нийтийн оролцоотойгоор хийлээ.

Төрийн ордонд болсон нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсоноос гадна орон нутгаас иргэд цахимаар оролцож, вэб, аппликейшн хосолсон цахим системийг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр танилцуулав. Тэр энэ үеэр "Нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг төр гаргаж болохгүй" гэсэн нь шинэ системийн гол зарчим, мөн давуу тал юм. Өөрөөр хэлбэл, "D-Parliament" аппликейшныг ашиглахдаа иргэд зөвхөн өөрийн албан ёсны бүртгэлтэй хаягаар оролцох тул "тролл" буюу хуурамч хаягаар хуурамч мэдээлэл илгээх боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн нь төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг. 

Харин шинээр нээлтээ хийсэн "D-Parliament" аппликейшн нь иргэд хууль тогтоох ажиллагаанд шууд оролцох боломжийг олгож байгаа юм байна. Тодруулбал, системд байрлуулсан өргөн барьсан болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслийн зүйл заалт тус бүрт иргэд санал өгөх (дэмжих, эсэргүүцэх, сэтгэгдэл буюу саналаа бичих) боломжийг техникийн хувьд бүрдүүлсэн байна. Монгол Улсын нийт иргэдийн 84,7 хувь цахим төхөөрөмж буюу ухаалаг гар утас ашиглаж байгаа өнөөдрийн нөхцөлд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд болон, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог бодитой болгоход “D-Parliament” цахим системийн ач холбогдол оршиж байгаа юм.

Манай улс 1990 онд байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш өнгөрсөн 30 жилд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэд шууд оролцох боломжгүй байсан билээ. (Монгол Улсын 3,3 сая хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүнийг төлөөлдөг) 

Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Нэгэнт ийм суурь бүтэц бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 52 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 36 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 45 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 59 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 9 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 19 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top