x

"2024 онд айл өрхийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

– Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ. Халамжид зарж байгаа нэг тэрбум төгрөгөөр бүх суманд 3-5 үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэр барихгүй юм бол бид яаж амьдрах юм.  2023-2024 онд эрчим хүчний хомсдолд орно. 2024 онд  айл өрхүүдийн тог цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд. Дотроо юу ч үйлдвэрлэж чаддаггүй хэдүүлээ одоо яана вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-2022 онд Монгол Улсын эдийн засагт   үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Үүн дээр нэмээд Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх бэрхшээл 2023 онд ч үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төв банкны сайтад тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болохгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлын улмаас уртын тээвэр зогсох хүртэл Гашуунсухайт, Цагаанхад орчмын далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат, бөх явж ирсэн. Тэнд далд эдийн засгийг авч үлдэх маш том сонирхол байна. Тэгэхгүй бол бидний тооцоолж үзсэнээр жилд 1.5-1.7 тэрбум ам.долларыг далд эдийн засагт алдаж байна. Бүх төлбөр тооцоо хилийн цаана Ви чатаар хийгддэг болсон. Үүнийг халах нь бидний зорилго. Цар тахлын үед тээвэрлэлт зогссон нь нөгөө талаараа шинэчлэлт хийх боломж өгсөн.

Гашуунсухайтын  төмөр зам 14 гжил гацаагүй байсан бол урд хөрштэйгээ нүүрээ улалзуулаад Монголд ирэхээрээ загинуулаад хэцүү байдалд орохгүй байсан. Тиймдээ ч Засгийн газар төмөр замын өргөн, нарийн цариг гэх  улстөржсөн маргааны араас нь хөөж яваа. Богино хугацаанд буюу гацаад байсан бүх хилийн солбилцлуудыг шийдсэн.

Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Монголч  мөн адил тэгсэн. Гэсэн хэдий ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горимд буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа зарцаана гэж хэлэхэд эрт байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top