x

ДЭМБ: “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өслөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан ч нас барсан тохиолдлын тоо 43 хувиар өссөн талаар мэдээллээ.

Тус байгууллагаас танилцуулдаг халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 21-27-нд “COVID-19”-ийн улмаас 45 мянган хүн нас баржээ. Өмнөх долоо хоногт энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 33 мянгад хүрээд байсан юм.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар, нас барсан тохиолдлын тоо ийнхүү өссөнд Чили, АНУ зэрэг Америк тивийн орнуудад “COVID-19”-ийн нас баралтын тодорхойлолтыг өөрчилсөн, мөн Энэтхэгт өмнөх долоо хоногийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Чилид хамгийн олон буюу 11858 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 1710 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-д нас барсан тохиолдлын тоо найман хувиар өссөн байна.

Мөн Энэтхэгт 4525 хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 319 хувиар өсжээ.  ДЭМБ-ын мэдээлснээр, энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтэд бүртгэгдээгүй байсан Махарашра мужийн нас барсан тохиолдлын тоо энэ долоо хоногийнход нэмэгдсэнтэй холбоотой байна.

Харин “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд буурсан бол Герман, Итали, Францад өмнөх долоо хоногийнхоосоо өссөн байна. Тодруулбал, Герман, Италид өвчлөл хоёр, зургаан хувиар тус тус өссөн бол Францад 45 хувиар өсжээ.

ДЭМБ коронавирусний тархалтын бодит тоон үзүүлэлт өндөр байж болзошгүйг удаа дараа мэдэгдээд байгаагаас гадна сүүлийн долоо хоногт олон улс орон шинжилгээний хөтөлбөр болон бусад тандалтын арга хэмжээгээ зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Ингэх нь вирусний тархалтыг нарийвчлан хянах хүчин чармайлтыг сулруулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 30 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 13 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 22 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 46 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 56 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 0 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top