x

УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

Үндсэн хуулийн цэцэд иргэн Б.Төртүвшин, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаж, улмаар Цэц Их суудлын хуралдаанаа өнөөдөр өглөө 9.30-д эхлүүлсэн.

Цэцийн хурлыг Ш.Солонго даргалж, Г.Туулхүү илтгэж, бүрэлдэхүүнд нь Г.Баясгалан, Д.Гангабаатар, Ц.Нанзаддорж, Д.Одбаяр, Б.Буяндэлгэр нар багтсан. Бүрэлдэхүүний хувьд УИХ-аас нэр дэвшсэн 3, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн 3, Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн 1 гишүүн байсан гэсэн үг.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг итгэмжлэн төлөөлж тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа иржээ. Оролцогчид Цэцийн гишүүдийн хэн нэгнээс татгалзах санал гаргаагүй тул дэг танилцуулснаар эхлэв.

Энэ үеэр өмгөөлөгч Ц.Монгол "Гэрчээр хүн оролцуулах хүсэлтэй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна" гэхэд хурал даргалагч Ш.Солонго хүсэлтийг эс болгоов.

Илтгэгч гишүүн Г.Туулхүүгийн илтгэснээр бол БГД-ийн 7-р хорооны иргэн Б.Төртүвшин нь Мөнхноён суварга ХХК-ийн нэхэмжлэлтэй БГД-ийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарт холбогдох хэргийн асуудлаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм байна. Тэгэхэд Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүн таслах ажиллагаанд оролцох эрхгүй захиргааны ажилтныг шүүн таслах ажилд оролцуулсан буюу шүүхээс гадуур шүүх байгуулсан хууль зөрчсөн асуудал гэж Цэцэд гомдол гаргажээ. Гомдол гаргагчид өөр хэд хэдэн хуулийн заалт эшлэсэн.

Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэврийн насанд хүрсэнтэй холбоотойгоор тус албан тушаалд нэр дэвшүүлэх орныг нөхөхөөр Улсын Дээд шүүх зар түгээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлоос өөр асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа юм байна. Тэрхүү гомдлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа аж. Харин өнөөдрийн Их суудлын хуралдаанаар болон Н.Чинбат гавьяаттай холбоотой гомдлоор хэрэв Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарвал эгүүлэн татах, огцруулах асуудлаар Цэцээс ямар нэгэн шийдвэр гарахгүй юм.

Ерөнхий шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнхтуяа шүүгч нотлох баримт шинжлэх судлуулах, материалд тусгуулахаар байгууллагын журам, дүрэм, акт зэргийг нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн. Энэ явцын дараа хурал даргалагч Ш.Солонго хурлын танхимд байсан хүмүүсийг гарахыг тушаав. Гарахаас татгалзвал албадлага хэрэглэхийг сануулав. Тэрээр "Хувь хүний асуудал ярих гэж байгаа учраас" гэсэн билээ.

Харин гомдол гаргагчийн туршлагатай өмгөөлөгч Ц.Монгол "Энд хувь хүний асуудал огт яригдахгүй тул нээлттэй явуулах саналтай байна" гэсэн юм. Мөн шүүгч Д.Мөнхтуяа ийм санал гаргасан боловч хурал даргалагч Ш.Солонго хүлээн авсангүй биднийг гаргалаа.

Үндсэн хуулийн цэц нь Монголын аль ч шүүхээс саруул танхимтай. Гэвч өнөө хэр нь олон нийтийг мэдээлэл авах эрхийг хүндэтгэхгүйгээр үл барам, хаалттай байгууллага болон хувирсан. Тус байгууллага цар тахлын үед хурлаа цөөлснөөс гадна сэтгүүлч, судлаачдын байрандаа нэвтрүүлэн бага, дунд, их суудлын хуралдааныг ажиглах боломжоор хангахаа больсон юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дөнгөж сая /17:30/-д Г.Туулхүү илтгэгч танилцууллаа.

Товчхондоо, Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгож, маргаан үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Г.Улсболд

www.time.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 3 цаг 15 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 4 цаг 57 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 5 цаг 27 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 5 цаг 46 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 9 цаг 17 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 9 цаг 24 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 29 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 11 цаг 9 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 11 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 11 цаг 26 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 11 цаг 32 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 11 цаг 51 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 12 цаг 11 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 12 цаг 16 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 12 цаг 21 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 12 цаг 26 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 12 цаг 47 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 13 цаг 34 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 14 цаг 18 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top