x

КАС-ийн суурин төлөөлөгч АН-ын санаачлагад талархал илэрхийллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Конрад Аденауэр сан /КАС/-ийн Суурин төлөөлөгч Виктор Франкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Бүлгийн дарга Д.Ганбат суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь ноён Виктор Франкд баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 1993 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн цагаас хойш тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Конрад Аденауэр санд гүнээ талархаж явдгаа илэрхийллээ.

КАС-гийн суурин төлөөлөгч Виктор Франк “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэлээ.

Бүлгийн дарга Д.Ганбат “Намын дотоод асуудал олон хүчин зүйлээс хамаарч байна. Тамганы асуудал шүүхээр тогтоогдлоо. Удахгүй бусад асуудал цэгцэрнэ. Монгол Улс 70 гаруй жил социалист нийгмийн тогтолцоотой явж ирсэн, хоёр том хөршийн дунд оршдог улс. Сүүлийн үед өрнөж байгаа гадаад нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийн ардчиллаа хамгаалах үзэл гүнзгийрч байгаа нь тод харагдах боллоо. Ардчилсан нам болон түүний УИХ дахь бүлэг Украины асуудалд энх тайванч байдлыг эрхэмлэн хандаж, дайны хөлд нэрвэгдэгдээд буй хүүхэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд зориулсан хандивын аяныг санаачилж, Засгийн газарт энэ талаараа мөн санал тавьснаа дуулгав. Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа парламентын түвшинд өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Өнгөрөгч оны сүүлээр батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг одоо анх удаа хэрэглэж, УИХ-ын хяналт шалгалтын түр хороог байгуулах санаачилгыг бүлгийн дарга Д.Ганбат гаргаснаа хэлээд, энэхүү түр хорооны үйл ажиллагаа цаашдын жишгийг тогтоох учраас анхнаас нь зөв ажиллуулах тал дээр онцгой анхаарч, оновчтой модуль гаргахад парламентын олон жилийн туршлагатай улс орнууд, тэр дундаа ХБНГУ-ын парламентаас судлах туршлага их байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд КАС-ийн Суурин төлөөлөгч Виктор Франк УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын Украины асуудалд илэрхийлсэн байр суурь, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаарх санал санаачилгуудад нь талархаж байгаагаа илэрхийлээд, энх тайвнаар зэрэгцэн орших, ардчилсан зөвшилцлөөр асуудлаа шийдэх, улс орнууд бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй байх зэрэг нийтлэг үнэт зүйлүүд дээр санал нэг байгаа учраас КАС-ын зүгээс УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэлээ.

Ноён Виктор Франк өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сангийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 2 цаг 18 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 2 цаг 26 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 2 цаг 28 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 2 цаг 32 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 2 цаг 33 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 2 цаг 34 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 2 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2 цаг 36 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 39 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 2 цаг 41 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 2 цаг 43 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 2 цаг 44 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 2 цаг 45 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 2 цаг 51 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 2 цаг 53 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 3 цаг 13 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 14 цаг 48 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 17 цаг 1 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 17 цаг 11 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 17 цаг 28 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top