x

ЭСЯ: Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя

ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол улсын дотоод хэрэгт оролцсон гэдгийг үгүйсгэсэн тайлбар гаргажээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас 13:00 цагийн үед "Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд!" гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж, албан ёсны фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн. Энэхүү пост нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, суугаа улсынхаа дотоод асуудалд оролцсон гэх шүүмжлэлд өртсөн юм.

Мөн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ОХУ-ын ЭСЯ-нд үйл ажиллагааг нь сануулж, тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардсан билээ.

Тэгвэл, АН-ын мэдэгдлийн хариуд Оросоор гаргасан тайлбараа өөрийн пэйж хуудсандаа Монгол хэл дээр орчуулан нийтэлсэн байна.



 

"Эрхэм хүндэт Ардчилсан намын гишүүд ээ!

Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмээн ардчилсан тогтолцооны зарчмыг дээдэлж, уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын улс төрийн нэр хүнд бүхий намууд, тухайлбал, Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин Улсыг ардчилсан улс мөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа явдалд Та бүхний анхаарлыг хандуулах завшаан тохиов. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя.

Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан Р.Стоун энэ талаар итгэл үнэмшилтэй олон нотлох баримтуудыг дэлгэв. Украин Улсын улс төрийн тогтолцоог тайлбарласан түүний нийтлэл нь Монгол Улс, танай нам аль алинтай ч ямар ч холбоогүй. АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтлэснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу? Манай яамны үгэнд биш шүү.

Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг Монголын Ардчилсан намын нэр бүхий гишүүд тэдгээрийн түвшинд үл зохих сонин үгээр тайлбарладаг тул АНУ-ын улс төрчийн дээрх ярилцлагад Та бүхний анхаарлыг хандуулахаар болов.

Элчин сайдын яам монголын ардчилагчдын бодлогын талаар санал шүүмжлэл гаргах нь зохимжгүй гэж бүрэн ойлгож байгаа тул хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй. Гэвч Ардчилсан нам, азаар тус намын бүх гишүүн биш ч гэсэн нэр нөлөө бүхий зарим нь Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг тайлбарлах эрхтэй мэт дүгнэж, шуугиантай мэдэгдлийг хийдэг болсон.

Ташрамд сануулахад, Хүйтэн дайны дараах үеийн АНУ-ын бүх Ерөнхийлөгчийн бодлогыг «либерал гегемонизм» буюу «либерал ноёрхол» хэмээн үнэлэн тодорхойлсон хүн нь Орос биш, харин Х.Киссинжертэй дүйцэхүйц реализмын чиг баримтлагч Америкийн нэр хүнд бүхий суут эрдэмтэн Ж.Миршаймер бөгөөд америкчуудын хэн нь ч түүнийг дайсагнасан үйлдэл гаргасан, Венийн конвенцийг (Та бүхний ярьж буй энэхүү баримт бичиг нь 1963 оны Венийн конвенц гэж ойлгож байна) зөрчсөн хэмээн буруутгадаггүй.

Эрхэм хүндэт АН-ын удирдлагууд Оросын талын байр суурийг сонсохыг хүсвэл бид Монголын ардчилагчидтай өмнө нь үргэлж тайван, нөхөрсөгөөр уулзаж харилцдаг байсан шигээ дахин уулзаж Орос Улс Украин Улсын хувьд тодорхой арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлахад бэлэн байна. Маш үнэмшилтэй, хүндэтгэн гэж үзэхээс өөр аргагүй шалтгаанууд бий дээ. Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү.

Хүндэтгэсэн, ОХУ-ын ЭСЯ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top