x

ШИНЭ ХУУЛЬ: Монгол хүний амийг 63 сая төгрөгөөр үнэлнэ

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. 

Уг хуулийн төсөлд шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна.

Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтууд, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтад хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан аж.Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт мөн тусгагдсан. 

Хуулийн төсөлд байгаль орчныг үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага болон хувийн хэвшил хийх эрхзүйн орчныг тодорхой болгож өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн  маш олон хэргүүд хохирлын үнэлгээ гараагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй, ял завших нөхцөл байдлууд их гарсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгжийг байгуулсан. Байгаль орчны илүү нарийвчилсан үнэлгээг хувийн хэвшил хийнэ гээд тодорхой тусгасан. Түүнээс биш хасч байгаа зүйлгүй гэдгийг Х.Нямбаатар сайд гишүүдийн асуултад хариулахдаа тодотгосон.

Мөн тэрээр, сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэв. 

Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон  жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна. Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ.

Тухайлбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тэрхүү дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж үзнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top