x

Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд Ерөнхий шүүгчээр “туг тахих уу”

Цэцийн дарга Н.Чинбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “хорхойтой араандаа” зуучихаад байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Цэцийн есөн гишүүнийг гурвыг Дээд шүүхээс санал болгодог. Өнгөрсөн онд Дээд шүүхээс санал болгосон хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар тэдний оронд очсон. 

Оны өмнөхөн буюу 12 дугаар сард дахиад Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уур унтууг хөдөлгөсөн гэнэ. Учир нь ийнхүү  зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь суудлыг хөнджээ. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрчээ. Тийм ч учраас Дээд шүүх түүнийг “орлох” гишүүний орон тоог зарласан байна. Энгийн иргэд бүгд 60 нас хүрээд л гавьяаны амралтаа авдаг бол дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг Цэцийн дарга 60 байтугай, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрээд ч тэтгэвэрт гарахгүй гэж чардайж байна.  

Нэгэн иргэн Цэцэд хандан Дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог ийнхүү зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү уг иргэний мэдээллийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн учир Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа түдгэлзжээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн даргынх нь орон тоог зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянахаар “маргаан үүсгэсэн” Г.Туулхүү нь Цэцийн дарга Н.Чинбатын хамгийн ойрын хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Тийм ч учраас эрх ашгийг нь хөндөөд байгаа асуудлаа шийдүүлэхээр өөрийн хүнээ сонгож маргааныг хуваарилсан бололтой. Хуулийг чанд биелүүлэх учиртай Цэцийн дарга өөрөө бусад иргэнээс илүү эрх эдлэн албан тушаалтайгаа зууралдах нь дэндүү ичгүүртэй явдал биш гэж үү. 

Сонирхолтой нь Цэцийн гишүүн 65 нас хүрвэл тэтгэвэрт гарах эсэх асуудлаар зургаан жилийн өмнө буюу 2016 онд иргэний мэдээллээр Цэцэд маргаан үүсэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг тухайн үед Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байдаг.  

Үндсэн хуулийг манах үүрэг бүхий Цэц ямар нэг асуудлаар өмнө нь шийдвэр гаргасан бол дахин ийм маргааныг хүлээж авдаггүй, хоёр өөр шийдвэр гаргадаггүй байх учиртай байгууллага. Гэтэл яагаад Цэцийн даргын “суудал” хөндөгдмөгц хэн нэгэн иргэн мэдээлэл гаргаж, Цэцийн дарга өөрийн гараар хамгийн сайн харилцаатай гэж олны дунд яригддаг гишүүндээ хуваарилж, нэг засаглалын тэргүүн болсон Ерөнхий шүүгчийг оролдож эхэлснийг энгийн логикоор “тэтгэвэрт гарахгүй байхын төлөөх” тэмцэл гэж нэрлэмээр юм уу. Дээдлэх ёстой Үндсэн хуулийн гол зарчмын нэг тэгш байдал Цэцийн дарга Н.Чинбат гэх насаараа төрийн дээд албан тушаалуудыг “зайдалж ирсэн” ахмадад хамаагүй юу. Эсвэл байнга улс төрчидтэй холбон яригддаг Цэц ямар нэгэн даалгавар биелүүлэх шаардлагатай учир суудлаасаа үхэн хатан зууралдаж байна уу. Ямар ч байсан Цэцийн 65 нас хүрсэн даргыг чөлөөлөх асуудал ийнхүү түдгэлзсэн байдалд оржээ. 

Хөшигний цаадах үйл явдал ингээд дуусахгүй. Н.Чинбат яг өөрийнхөө асуудлаар “хүч түрэн” шийдвэр гаргахаас ичсэн үү яасан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотой дахин нэг маргаан үүсгэсэн сураг байна. “Чи миний суудлыг хөндөв үү, тэгвэл би чамайг” гэсэн занаа Цэц хэмээх том байгууллагын тэргүүнд байгаа нь арай л жигшмээр. Тэр нь мөн л өмнө олон жилийн турш Цэцээр явж байсан асуудал гэнэ. 

Бүр 2007 оноос хойш үүнтэй холбоотой арваад гомдол Цэцэд очиж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс удаа дараа татгалзаж байжээ. Нэг талын гомдлоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид энэ асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр ч гарч байсан байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоолд талууд Ерөнхий шүүгчид гомдол гаргахад Ерөнхий шүүгч нь хянаад, ажлын албаараа дамжуулж хариу өгдөгтэй холбоотой асуудал юм. Цэцэд удаа дараа очсон энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг ч удаа үүсгэж байгаагүй Цэц тогтсон практикаа эвдэж, гэнэт Ерөнхий шүүгчээр “туг тахих”-аар шийдсэн нь мөнөөх л Чинбаттай холбоотой. Ингэж хардах үндэс нь Цэцэд ирсэн иргэний мэдээллийг гишүүдэд хуваарилах үүргийг Чинбат дарга гүйцэтгэдэг бөгөөд энэ мэдээлэл бас л Г.Туулхүү гишүүнд очиж, тэр нь хууль дээгүүр даван гишгэлж, маргаан үүсгэсэн тогтоол гаргаад, энэ асуудлаа 3 дугаар сарын 28-нд Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. 

Төрийн институцүүдээс огтхон ч шинэчлэгдээгүй, бүр хууль нь хүртэл өөрчлөгддөггүй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн ил биш, өргөдөл гомдол хуваарилах, бага суудал, их суудлын хуралдаандаа орох гишүүд ямар журмаар сонгогдож томилогддог нь нууц, гишүүний тогтоолд иргэн гомдол гаргахад Бага суудлын хуралдаан нь хаалттай явагддаг, дургүйгээ хүрэхээр өгсөн өргөдөл гомдол, зарим маргааныг хэдэн жилээр ч шийдэхгүй дарна, дур нь хөдөлвөл ямарч асуудлыг Үндсэн хуулийн маргаан болгож чаддаг, дур зорго ноёлсон ужгирсан байгууллага. Энгийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүн хүртэл хууль зөрчвөл шалгагддаг, их бага хариуцлага хүлээдэг бол Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэргийн үйлдэл дээрээ л баригдахгүй бол яасан ч бай ямар ч хариуцлага тооцохгүй, хуулийн лут том хамгаалалтыг улс төрчдөөр өөрсөддөө бий болгож чаджээ. Тийм ч учраас үеийн үед Цэцийн гишүүдийг тойрсон хэл ам тасардаггүй. 

Та ч, би ч 60, үсрээд 65 хүрээд тэтгэвэрт гарах бол Үндсэн хуулийг манах ёстой Цэцийн дарга суудалтайгаа зууралдаж, гарын хүнээрээ хууль бусаар хэрэг үүсгүүлэн өөрийгөө хамгаалуулж, хараат бус ажиллах ёстой шүүх засаглалын дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэчихээд байгаа нь Н.Чинбат хаана хүртэл “дор орсныг гэрчилж” байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 0 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top