x

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлалаа

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. 

Түүнийг "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах" гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 263.2 "Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"/ үйлдсэн хэмээн хэмээн буруутгаж ял оноосон байдаг. 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р ангид шилжүүлсэн бөгөөд шүүхийн тогтоолыг хүлээн авсан даруйд /шүүх хурал болсноос 60 хоногийн дараа/ Э.Бат-үүлийн өмгөөлөгч болон гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргасан байна. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний хэвлэн нийтлэх эрхийг хасч, өнгөрөгч долоо хоногоос эхлэн захидал харилцааны эрхийг хаасан явдал Э.Бат-Үүлийн тэвчээрийг сорьж буй бололтой.

Ял эдэлж буй хүмүүсийн эдлэх ёстой хүний үндсэн эрх буюу хэвлэн нийтлэх, захидлаар харилцах эрхийг нь хасах шийдвэрийг ШШГЕГ-ын харьяа хорих 409-р ангийн удирдлагаас гаргасан гэх боловч шүүгдэгч Э.Бат-Үүлийн хувьд энэ нь ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субьект болох прокурорын байгууллага, тэр тусмаа УЕП Жаргалсайхантай холбоотой гэдгийг өмнө нь олон удаа хэлсэн байдаг.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын паактад заасан хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн прокурорын байгууллагын энэ үйлдлийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэдгээ Э.Бат-Үүл өнгөрөгч баасан гаригт өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл Э.Бат-Үүл өнөөдөр өлсгөлөнгөө албан ёсоор эхлүүлсэн байна. Өлсгөлөн зарлаж буй этгээдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйн тулд Э.Бат-Үүлийг хорих 409-р ангиас 461-р анги руу шилжүүлэх аж.

Учир нь өлсгөлөн зарласан тохиолдолд үүнийг эмнэлгийн байгууллага буюу эмчийн хяналтан дор хийх ёстой. Харин хорихын төв эмнэлэг байрлаж байгаа газар нь Хорих 461-р анги юм байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (172.69.45.132)
    Ene uls turch nertei ulsaa tonon deeremdegsed unen tom bhiin, ene novshnuudad mongol ulsiin tur unen bagadhiin
    2022 оны 03 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 7 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 0 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top