x

У.Хүрэлсүх: Казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилтаар цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж байгаа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өдөр шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд урин хавар айлчилсныг өнө эртнээс тэмдэглэж заншсан “Наурыз” бол зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр юм.

Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах Наурызыг өнөөдөр дэлхийн олон орны 300 гаруй сая хүн ёслон тэмдэглэж, “амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэх дэлгэр цаг ирлээ” хэмээн баярлаж байна.

Манай казах түмэн Нарны баяраараа “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхнээс эхтэй” хэмээн бэлгэшээж, азай буурлуудаа хүндэтгэн залж, гэр бүл, ахан дүүс, ураг төрөл, хотол олноороо учран золгож, улиран одож байгаа жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирж байгаа жилийнхээ өнгө төлөвийг хэлэлцэж, өтгөс буурлууд нь идэр залуустаа мэргэн сургаалаа айлдаж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалтай.

Хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой Наурызаа угтаж казах түмэн маань булаг шандынхаа эхийг сэргээдэг, ургах нарыг угтан тосож, сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг.

Байгаль эхээ хүндлэн дээдэлдэг казах түмний олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 20 сая мод тарьж ургуулах ажлаа эхэлснийг өлзий ерөөлтэй Наурыз тохиож байгаа өдөр дурдахад таатай байна.

Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий нутагт хөгжлийн гэрэлт ирээдүй бий.

Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдэн мянган жилийн тэртээ үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг “Бүргэдийн баяр” нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Монгол орныг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулж байгаа нэгэн чухал өв соёл билээ.

Бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэснийг бахархан тэмдэглэж байна.

Манай казах түмэн хэл соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдэж, Наурызын баяраа архи дарсгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг үлгэр жишээ уламжлалтай.

Казах түмэн хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ монгол хэл, ёс заншил, бичиг үсгээ сайтар суралцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ бүрэн дүүрэн эдлэх учиртай.

Казах дуу хөгжим, бүжиг наадам, ширмэл хатгамал урлал зэрэг өв их уламжлалаа улам хөгжүүлж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй.

Өрнүүн хөдөлмөрч казах түмнээс маань хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан, үр бүтээлтэй ажилласан шилдгүүд үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж олон гавьяат, алдартан төрсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ажилч, хичээнгүй казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 17 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top