x

У.Хүрэлсүх: Монгол цэрэг эх орноо сэтгэл зүрхэндээ тээж, амь биеэ үл хайрлан хамгаалан тэмцэж ирсний үрээр тусгаар тогтнол найдвартай хамгаалагдаж ирсэн билээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.



Монгол Улсын иргэд ээ!

Эрхэм хүндэт ахмад дайчид аа!

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Эх орноо хамгаалагч дайчдаа хүндэтгэн, алдар суу, гавьяат үйлсийг нь мөнхжүүлдэг нь Монголын ард түмэн, төр ёсны бахархалт уламжлал билээ.

Өнө эртнээс эдүгээ хүртэлх түүхэнд монгол цэргийн түүх хүндтэй байр эзэлдэг.

Хоёр мянганы тэртээ төрт улсаа байгуулан, 1206 оны Улаан барс жил Эзэн Богд Чингис хаан Алтайн цаст мөнгөн оргилуудаас Хянганы ногоон нарст уул даваад, Байгал далайгаас Их цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт аж төрж байсан 30 гаруй овог аймгийг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, улмаар алдар суут өвөг дээдэс минь дэлхийн талыг эрхшээсэн нь монгол цэргийн түүх билээ.

Монголын нэн шинэ үеийн түүх – 1911 оны Үндэсний чөлөөлөх болон 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хил дээрх тулгаралтууд нь шинэ тулгар тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцлийн баатарлаг хуудасууд юм.

Чухамдаа монгол цэрэг эх орноо сэтгэл зүрхэндээ тээж, амь биеэ үл хайрлан хамгаалан тэмцэж ирсний үрээр тусгаар тогтнол найдвартай хамгаалагдаж ирсэн билээ.

Зэвсэгт хүчин маань түүхийн бүхий л үед эх оронч үзэл, хүмүүжлийн төв нь байж, мянга мянган эх орончийг эгнээнээсээ төрүүлэн, иргэд, хүүхэд, залуучуудын эх оронч үзлийг төлөвшүүлэх гол хөдөлгөх хүч, манлайлагч нь болж байдагт Монголын төр зүй ёсоор талархаж байдаг билээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 20,356 алба хаагч Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөөх үйлсэд хүчин зүтгэлээ.

Үүний үр дүнд манай улс дэлхийн цэрэг хандивлагч тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор багтах болсон нь бас нэгэн бахархам үзүүлэлт юм.

Өнөөдөр Зэвсэгт хүчин улсынхаа стратегийн томоохон бүтээн байгуулалтууд болон экологийн доройтол, цөлжилттэй тэмцэх үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцон олон талт үүргээ нэр төртэй биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.

Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид Та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн өндөр бэлтгэлжилттэй мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга, шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа Та бүхний цаашдын албанд амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хийж бүтээсэн ажил үйлс, байгуулсан алдар гавьяаныхаа тухай дурсан ярилцаж, баяраа тэмдэглэхээр энгэр дүүрэн одон, медальтай, нүүр дүүрэн баярын мишээлтэй хуран цугларсан ахмад буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч нар, тэдний залгамж халаа болсон нийт бие бүрэлдэхүүнд болон цэрэг дайчдын бат бэх ар тал нь болсон аав, ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхдүүдэд нь дахин баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол төрийн багана бат бэх оршиж,

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадартугай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 37 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 30 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top