x

Х.Баттулга хүчингүй тамга ашиглан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь хууль бус гэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшин, намын даргын сунгаанд оролцож байгаагаа зарласан нь олон хүнийг цочролд оруулаад байгаа билээ. Уг суудлаар өнөөдөр АН-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, 

"Эрx зүйт төрийг дээдэлсэн, xуулийн засаглалыг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр, албан бланк, туг, бэлэг тэмдэг зэргийг тодорxой нэр бүxий этгээдүүд хууль бусаар ашиглан Ардчилсан намын даргын сунгааг зарласан мэтээр намын гишүүд, олон нийтийг залилан мэхэлж, төөрөгдүүлэx оролдлогыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хуулийн этгээдийн, тодруулбал Ардчилсан намын нэрийг барин залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар Ардчилсан намаас албан ёсоор Монгол улсын хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн, эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай намын эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, Ардчилсан намыг хагалан бутаргах, хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын, магадгүй гадны зоxион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.

Иргэн X.Баттулга нь Ардчилсан намаас сонгогдон Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаx xугацаандаа цаазын ялыг сэргээx, ШXАБ-д элсэx, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудыг Монгол Улсад xоxирол учруулаxуйц байдлаар өөрчлөx, Ардчилсан намын лидерүүдийг элдэв зоxиомол хэрэгт татан, үзэл санааны xоригдол болгосон зэрэг Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг үйлдлүүдийг xийж ирсэн, Ардчилсан намаар овоглоx ёс суртаxууны эрxгүй этгээд болно. Хууль ёсны Ардчилсан намын Дотоод Сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаагүй тул намын Үндсэн дүрмээ баримталж эрх зүйт ёсыг дээдлэн хууль бус, дүрэм зөрчсөн, АН-ын гишүүдийн эв нэгдлийг хагаралдуулах аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Ардчилсан намын нийт гишүүддээ МЭДЭГДЭЖ, УРИАЛЖ байна.

Хууль, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлтэй АН огтхон ч эвлэрэхгүй бөгөөд бид цаашид хүлээцтэй хандахаас илүүтэй тухай бүрт нь хатуу тэмцэж, хууль хяналтын байгууллагад хандаж байх болно гэдгийг АНХААРУУЛЖ байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 39 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 31 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 5 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top