x

Д.Оюунхорол: Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд казино байгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус тогтоолын төсөлд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, чөлөөт бүсийн газрын хэмжээг 1,000 га-аар тогтоох тухай тусгасан юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн жилүүдэд чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тиймээс 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцийг хэлэлцэн баталж, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудалд яамны хэмжээнд ач холбогдол өгч анхаарах ёстой гэж үзсэн.

Өмнө нь байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүсүүдээс олон улсын ойлголтод дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс. Харин Алтанбулагийн чөлөөт бүсийн тухайд зөвхөн манай тал л газраа шийдсэн. Тэр дотор хэдхэн татваргүй барааны дэлгүүр ажилладаг бөгөөд тэнд архи, согтууруулах ундаа голчлон худалдаалдаг.

Тиймээс чөлөөт бүсүүдийг сэргээх асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгаа.

Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн, дагуул хот байгуулах бодлоготой нийцүүлэхийг зорьж байгаа.

Эдийн засаг, хөгжлийн яаманд энэ асуудал шилжиж ирснээр шийдэгдсэн нэг том асуудал нь газрын асуудал юм. Ингэсний үндсэн дээр одоо УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад төсвөөс хөрөнгө оруулах ажил маш бага. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлбэрээр шийдэгдэнэ. Харин дэд бүтцийн асуудалд Засгийн газар оролцоод явна.

Ирэх жилээс төсөв дааж чадах хэмжээгээр дэд бүтцийн асуудалд оролцоно. Түүнээс биш хот төлөвлөлтийн асуудалд аль болох төр оролцохгүйг бизнесийн зарчимд тулгуурлаж явах болно" хэмээлээ.

Харин Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Хөшигийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүс нь онгоцны буудлыг дагасан аялал жуулчлалын бүс байж, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээллийн технологид суурилсан технологи, санхүүгийн кластер төвүүдийг байгуулснаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

Одоогийн байдлаар Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаагаас өнөөдөр зөвхөн 1,000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг хэлэлцүүлж байна.

Хоёрдугаарт, чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлж, хүний урсгалыг татахын тулд казино байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдэг төсөөлөл бий. Энэ дээр ажлын хэсэг нэлээн сайн ажиллаж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 10 цаг 40 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 23 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 12 цаг 46 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 56 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 10 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top