x

С.Эрдэнэ: Х.Баттулга аа! Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн гэдгээ шууд ярилцья!

АН-ын дарга С.Эрдэнэ О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга нэр дэвших болсонтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Х.Баттулга сүүлийн үед өөрийгөө ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэж их яриулж, бичүүлж, рекламдуулдаг болсон байна лээ. Яг үнэндээ түүнд 1989, 1990 онд ардчилсан хувьсгалд оролцож байсан өчүүхэн ч оролцоо байхгүй. Харин 1992, 1993 оны үед МоАХ-ы байранд оффис түрээслээд, "Женко" компаниа ажиллуулж байсан. Ингээд сураггүй байж байгаад 2004 онд "Эх Орон-Ардчилал" эвслийн нэг субьект Эх Орон-МАШСН-аас УИХ-д сонгогдсон. Эх Орон-МАШСН бол зүүний чиглэлийн нам. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа АН-д элсэх хүсэлтээ удаа дараа тавьсан. Ингээд ьүүнд би анх АН-ын гишүүний батлахыг өгч байсан. 2006 онд МоАХ-ы даргын ажлыг би мөн өөрөө Х.Баттулгад өгч байлаа.Үүнээс хойш МоАХ үндсэн үүргээ умартаж, Х.Баттулгын улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болж хувирсан.

2017 онд намайг АН-ын даргаар сонгогдсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ үед Х.Баттулга над дээр орж ирээд, "С.Эрдэнэ ээ, эд нар намайг төмөр замын хэргээр шоронд хийх гээд бүх юм бэлэн болчихсон. Маш хүнд байна. Би Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн юм. Чи найзыгаа дэмжээч" гэсэн. Ингээд энэ хүн сунгаанд ялаад нэр дэвшсэн.

АН-ын даргын хувьд энэ хүнийг дагуулаад 21 аймгийг тойрсон. Өмнөөс нь би л ярьж явсан даа. Х.Баттулга улс төрийн мэдлэг, ярих чадвар тааруухан. Хоолойных нь хөвч гэмтчихсэн,  сөөнгө.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд ялуулсан. Гэвч энэ хүн маань Монголын нэг ноймерын дайсан, ардчиллын нэг ноймерын дайсан гэдгээ харуулж, тараа таниулсан. АН 2017 онд анх санал гаргаж, Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулсан. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн АН-ын Улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл удалгүй надад нөгөө Ерөнхийлөгч чинь танай дөрвөн УИХ-ын гишүүнийг намынхаа эсрэг санал өгүүлэхээр болгочихсон байна гэдэг мэдээлэл надад ирсэн.

Би Х.Баттулга дээр ороод "Ийм мэдээлэл ирж байна. Хэрвээ та ийм үйлдэл хийж байгаа бол үүнийгээ таслан зогсоо. Ингэж болохгүй. Та хэдий намын харьяалалгүй хэдий ч АН-аас нэр дэвшин сонгогдсон хүн" гэж хэлсэн.

Харин Х.Баттулга "Би ийм юм хийгээгүй. Хөдөө явлаа" гээд булзайруулаад мэдэн будилсан. Улмаар санал хураалт дээр Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар намаасаа урваж, эсрэг санал өгсөн. Энэ гурван урвагч МАН-аас шагналаа авсан. Мөн өнөөдөр Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх хийгээд, төрийн тусгай хамгаалалттай 30-р байранд тансаглаад сууж байна. Энэ хүн ямар гавьяа байгуулсан юм бэ? Төмөр замыг гацааж буюу Монголын эдийн засгийн боломжийг үгүй хийн, харь гүрэнд тусалсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан. Энэ хүн шүүх, прокурорын байгууллагын бүх дарга нарыг томилсон. Үүнээсээ ч болдог юм уу? огт шалгагдахгүй байна.

Х.Баттулга бол хэнийг ч алахад, золиослоход бэлэн хүн. Өөрийнх нь л эрх ашиг хангагдаж байвал юу ч хийхэд бэлэн, хүнийг хайрлах сэтгэл энэ хүнд байхгүй. Хүнлэг бус хэрцгий тоглоомоо одоо болиоч ээ.

Хэрвээ Х.Баттулга тэргүүтнүүд шүүхэд нөлөөлж, улс төрийн луйвар хийх юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна. Х.Баттулгад асар их зүйл хийх боломж байсан, бүх эрх мэдэл түүнд байсан. Гэвч 3 удаа УИХ-ын гишүүн, 3 удаа сайд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ хайрыг даасангүй. Иймээс би Х.Баттулгыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн юм бэ? гэдгээ шууд ярилцья. Үнэхээр та АН-ын дарга байж чадах уу? гэсэн асуултанд хариулт өгье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (172.69.252.150)
    С.ЭРДЭНЭ аль дээр уул нь ТАМГАА өгчөөд ЛУЙВРААР буцаагаад авснаа МАРТЧИХСАН УУ. АН чинь ганц хүний нам биш ШУДАРГААР өрсөлдөөд АН аваач дэ.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Иргэн (172.69.252.150)
    Эрдэнийн гэмт үйлдлүүд илрэх гээд шоронд орох дөхөж үхэх гэж байна даа.
    2022 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хөл хориог ЗГ улсын онцгой комисс тавьж бсн. Эрдэнэ та 2тамгатай болгож АН-г 2 хувааснаа юу гэхэв
    2022 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зөвлөмж (172.70.147.186)
    Анхных байна уу, шинэ залуу нь байна уу хамаагүй л дээ. С.Эрдэнэ анхных байлаа гээд яав? Ардчиллын төлөө сэтгэлтэй дэмжигчдийн дэмжлэгээр С.Эрдэнэ Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хэдэн удаа сонгогдов? Сайдын сэнтийд яаж залрав? За сонгогчдын захиа даалгавараа бүрэн биелүүлж байсан уу? Биелүүлж байсан гэе л дээ. Тэгээд Ардчилагчдаа өөрийгөө дэмжиж явсан журмын нөхөдөө "ХҮН СҮРЭГ" болгодог нь яаж байгаан. Идэж ууж болсон гээд тэр үү? Өшөө их идэж уух байсан дутуудууллаа гээд тэр үү? АН-ын дарга болсон уу ? БОЛСОН. НАМАА СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛСАН УУ? ЯЛАГДУУЛСАН. ТАМГАА ӨГСӨН ҮҮ ? Өгсөн. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН ҮҮ. ӨРСӨЛДӨЖ ЯЛАГДСАН. Эргэж тамгаа булаасан уу? Булаасан. Намаа хувааж талцуулж тарааж намагт шигтгэсэн үү? Шигтгэсэн. МоАХ хэрэгтэй болсон уу? МоАХ-аас болж ялагдлаа гэж гоншигоноод харааж зүхээд байсан бус уу. Одоо яах гээд байгаам бэ. Энэ бүхнийг Монгол түмэн харсаар сонссоор байхад гишүүд чинь өөрт чинь гутаж харааж зүхэж байгааг сонсож мэдэрдэггүй ээ. Бүхэл бүтэн сүргээрээ чамайг зүхэж байгаам биш үү. Одоо болиоч ээ. Яаж ч зүтгээд сайн юм болохгүй. Эх орон, энэ олон ардчилагчидад л хортой үр дагавартай дуусна. АРДЧИЛСАН НАМ, АРДЧИЛАГЧИД чинь эрхэм зорилго, үзэл баримтлалтай юм шүү дээ. Харсаар байтал АН-ыг Чи булшлаад байгаа болохоор бидний эрхэм зорилгод хор хүргэсэн учир бид одоо чамайг дагаж гар өргөнөө л гэж байхгүй. Жирийн гишүүн би дэргэдэх хүмүүсийнхээ бодол санааг сонсож явдгийн хувьд хэлээд бна шүү дээ. Одоо чамд дээшээ авирах замгүй болсон. Өөрийгөө ядраахгүй, бусдад гай бололгүй цаашаа явж амраач ээ. Журмын нөхөр минь.Буруу ишилсэн сүх минь. Зөөлөн хэллээ шүү.
    2022 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 11 цаг 7 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 12 цаг 50 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 12 цаг 59 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 13 цаг 13 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 13 цаг 23 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 13 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 13 цаг 33 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 цаг 37 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top