x

Г.Занданшатар: Эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд болж буй уг анхдугаар чуулган нь төрийн албаны жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар институцийн орчинд өрнөж буй өөрчлөлтийн үйл явцыг дүгнэн мэдээлэх, эрчимжүүлэх, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдад зориулан тусгайлан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, монгол төрийн их үйлсэд зүтгэж буй олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа хуран чуулсан чухал үйл явдал болсныг онцлоод төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон тэднээр уламжлан өрх гэрийн халамжит хань, үр хүүхдийнхээ өмөг түшиг, ухаан тэгш Монгол эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ. 

Мөн тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй байгууллага Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэдгийг тодотгоод өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр нөлөө төрийн албаны төлөвшил хөгжилд уусан шингэх нь улс орны хөгжлийн нэгэн гол эх ундарга.

Гэхдээ хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэдэг байр суурь нь одоо ч хэвээр байгаагаа цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдэж ирсэн статистик үзүүлэлт байна.

Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт аж.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ.

Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  цаашид УИХ-аас жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас ангид, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах зэрэг зорилго, бодлогоос хэзээ ч ухрахгүй гэдгийг дурдаад миний бие өмнө дурдаж байсанчлан төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно гэсэн үгээ энэ сайхан өдөр дахин давтан хэлье гэж байлаа.  

Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф нар тус тус  үг хэлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч бөгөөд “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Илейн Конкиевич чуулганд оролцогчдод баяр хүргэж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Чуулганд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. 

 Анхдугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөтөлбөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б. Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т. Энхбаяр “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал” сэдвээр  тус тус илтгэд тавилаа. 

Дараа нь хууль эрх зүйн орчинд ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, зохицуулах боломж бий эсэх, төрийн захиргааны албан хаагчид ажлын байран дээрээ өөрийн эрхийг хангаж хамгаалуулах ойлголт, мөн ажлын байран дээрээ хөгжих боломж, нөхцөлийн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Удирдлагын Академийн захирал Ч.Сүрэнчимэг, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага Ц.Бүжидмаа нар мэдээлэл хийсний дараа чуулганы төлөөлөгчид асуулт асууж, санал боддоо илэрхийлсэн. 

Төлөөлөгчдийн зүгээс “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх  шаардлагатай талаар санал хэлсний дараа чуулганыг хааж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 13 цаг 59 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 14 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 14 цаг 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 14 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 14 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top