x

Ц.Элбэгдорж: Бид Украины эсрэг дайныг дэмжих боломжгүй

Гуравдугаар сарын 3-ны өдөр "Пума Империал" зочид буудлын хурлын танхимд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олон улсад өрнөж буй дайнтай холбоотой асуудлаар уулзалтад оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дайны асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэрээр "Сая Украины асуудлаар хамгийн том шийдвэр, зөвлөгөө Нью-Йорк хотод боллоо. Тэр чуулган хуралдаанд НҮБ-ын 193 гишүүн улс бүгд оролцсон. Уг 193 орноос 141 орон дайныг эсэргүүцсэн санал өгсөн бол 35 орон түдгэлзсэн санал өгсөн байгаа юм. Түүнд нь манай урд хөрш болох БНХАУ орсон байна. Энэ нь их анхаарал татаж байна. Харин гурван орон дэмжсэн санал өгсөн байна. Үүнээс харвал дэлхийн олон нийт хаашаа чиглэж байгаа нь харагдаж байна.

Миний харьж буй талаас бол бид дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн эсрэг Монголчууд хойд хөршөө дэмжиж 500 мянган морь, 3 сая хонь, бүр улсынхаа төсвийн талыг нь хүртэл явуулж байсан. Мөн дайнд орж байсан бүх цэрэгт Монголоос хувцас явуулж байсан. Гэтэл өнөөдөр Украины эсрэг дайныг бид дэмжих боломжгүй.

Энэ дайныг зохион байгуулж, удирдаж байгаа хүмүүсийн түвшинд болохоос биш Оросын ард түмэнтэй тогтоосон бидний найрамдал бол мөнх шүү дээ. Орост сая сая хүмүүс энэ дайныг эсэргүүцэж байна. Маш их хүч гаргаж эсэргүүцлээ илэрхийлэхээр бүгдийг нь барьж аваад байна. Мөн хуульд нь өөрчлөлт орж бодлогын дайныг эсэргүүцвэл Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан гэж 20 хүртэлх жилээр шоронд хорьдог болчихсон. Ийм аймшигтай дарамтын дор 7000 гаруй хүнийг баривчилж хорьсон байна. Тэгэхээр Оросын бараг бүх хотын иргэд энэ дайны эсрэг байгаа.

Миний зүгээс харахад дайныг эхлүүлэхдээ зарим зүйлийг сул тооцсон юм болов уу гэж бодож байна. Нэгт, Оросын иргэд уг дайнд эргэлзэж, эсэргүүцсэн бүрэн гүйцэд дэмжихгүй байгаа хандлага ажиглагдаж байна. Хоёрт, хүчтэй бөмбөгдөлтөөр цэргийн ажиллагаа явуулахаар Украинчуудыг айгаад, удирдлагадаа дургүй иргэд байвал тэд нар гарч ирж дэмжин дотроо хагарал үүснэ гэж бодсон байх. Гэтэл эргээд бөөн зэвсэг бариад Украинчууд нэгдэж зогссон. Үүнээс үзвэл эх орноо хамгаалж буй хүмүүс хүчтэй байдаг гэдгийг харуулж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • etdenebat (172.69.252.134)
    Босоо хөхдөг шантаажчид бензин цахилгаа яриад т1 тээд явж тайванмжагсаал дээр очиж танхайрсан яагаад цагдаа нар барьж торгохгүй байгаа юм бэ байнага энэ тэнд танхайрч явдаг ерөөсөө арга хэмжээ авдаггүй заавал оросоос шатахуун тог авах шаардлагагүй солонгос хятадаас авч л байсан лаларын оросууд хориг саад тавиад авч чадахгүй байгаа гэдгийн эргүү ард түмэн нь ойлгодоггүй ойлгуулдаггүйд ямар учир байна
    2022 оны 03 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 12 цаг 57 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 14 цаг 40 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 14 цаг 49 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 3 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 13 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 15 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 15 цаг 23 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 цаг 27 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top