x

Б.Батцэцэг: Украины монгол оюутнуудыг авчрахаар 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Украинд байгаа Монгол Улсын иргэдийг татан авах асуудлыг хэлэлцжээ. Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-"Украинд нийт 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон иргэд бөгөөд олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй.

68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож ажиллаж байгаа. Украин улсад элчин сайдын яам байхгүй. Өргөмжит консул Украин улсын иргэн ажилладаг. Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй тул оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжүүдийг өгсөн. Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.

Өчигдөр холбоо бариад Гадаад харилцааны яам цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байгаа. Оюутнуудтай холбогдоход эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжинд хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гэж шийдээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Нисэж болохгүй тохиолдолд газраар ирэх буюу Польшоор дамжуулж авна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 13 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 15 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top