x

"Эрдэнэт медипас" эмнэлгийн хувьчлалыг цуцалжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хөрөнгөөр Орхон аймагт байгуулсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалын цуцалсан асуудлаар Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийв.

С.Амарсайхан: 

-"Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд 69.5 тэрбум төгрөгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлаар Засгийн газарт танилцуулж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн. Тус эмнэлгийг төрийн мэдэлд авч, "Эрдэнэт" үйлдвэрийн өмчид авч Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, бүс нутгийн эмчилгээ оношлогооны төв болгох шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүнд танилцуулсан. Эмнэлгийн барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. Бэлтгэл ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийж байгаа. Эмнэлгийн барилгыг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд "Эрдэнэт" үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг үзлэг хяналт хийх нэрээр эмнэлэг авсан байдаг. Буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөрөө гээд "Эрдэнэт" үйлдвэр рүү шилжүүлсэн. Төрийн өмчийг үнэгүй авчихаад дахин бэлэн мөнгөөр хуйвалдаж, их хэмжээний хөрөнгө авдаг асуудал гарсан байна. Өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад шаардлага хүргүүлэхэд 30 сая орчим ам.долларын нөхөн төлбөр өг гэдэг хариу өгсөн. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайн үеийн захирал Ц.Даваацэрэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-т шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин төр өмчөө авах асуудал тусдаа шийдэгдэнэ"  гэв.

Мөн тус эмнэлгийн хувьд "УИХ болон Засгийн газраас баталсан төрийн өмчийн хувьчлалын жагсаалтад ороогүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувьчлах зөвшөөрөл гараагүй. Эмнэлэг хувьчлагдах үед "Эрдэнэт" үйлдвэр хамтарсан үйлдвэр байсан. Үйлдвэрийн өмчийг хувьчлах тухай ТУЗ-ийн шийдвэр гараагүй. Үндсэндээ хууль ёсны шийдвэргүйгээр хууль бусаар өмчилж авсан асуудал. Тийм учраас шүүхийн процесс байхгүй гэж үзэж байна. Тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг 50 айлын орон сууцтай авсан. Энэ бол луйвар" хэмээн мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 14 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 57 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 30 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 44 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top