x

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны дампуурлыг АН-тай холбох гэвэл инээдэм шүү

Ардчилсан намаас пүрэь гариг бүрт зохион байгуулдаг 4/11 мэдээлллийн цагаар өнөөдөр /2022.02.24/ Хөгжлийн банкны асуудал болон АН-ын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах талаар намын удирдлагууд мэдээлэл хийв.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Хөгжлийн банкны асуудлыг та бүхэн харж байгаа байх. Нэг сонин зүй тогтол байна. Нэгдүгээрт, 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/шийддэггүй заавал УИХ болон Засгийн газраар оруулж зээл олгодог байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа үүнийг нэн тэргүүнд өөрчилсөн. Сонгуулийнхаа мөнгийг хийх, улстөрчид өөрсдийн хамаарал бүхий этгээдээ санхүүжүүлэх зорилготой байсан. Хөгжлийн банкны зээл олгодог хуулийг 2017 онд өөрчилж, ТУЗ шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар жинхэнэ завхрал эхэлсэн. Бараг хоёр их наяд шахуу мөнгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэллээ. Эрх баригчид зургаан жил хав дарсны дараа гэнэт дуу тавьж байх юм. Энэ бол эрх баригчдын тавьж буй жүжиг. Сүүлдээ энэ асуудлаа Ардчилсан нам руу хандуулах гэж үзэж байгаа нь инээдтэй хэрэг. Хөгжлийн банкны завхарлыг хурган дарга нар цэгцлэх юм гэнэ. МАН-ын хуулийн хэлтсийн дарга нь түр хороог ахалж, Хөгжлийн банкны зээлийг төлүүлнэ гэнэ.

Өнөөдөр Монголын төр өөрөө хүчгүй болжээ. Намын албан тушаалтнууд асуудлыг шийддэг болох нь ээ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болж хуулийн биелэлтийг хангадаг Ерөнхий сайдтай байна гэж заасан. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсээр ажил хийлгэдэг болж байгаа юм байна. Монголд МАН-ын Хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг юм байна. Сая л мэдлээ. Хууль шүүхийн байгууллага ч хэрэггүй болсон юм байна. Та нарын шүүмжлээд байгаа Ардчилсан нам 70 жил тавиагүй замуудыг тавьж, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн юм шүү. Эрх баригчид ажилладаггүй усан оргилуураас өөр ямар ажил хийсэн юм бэ. Ингэж Монгол Улс хөгжихгүй ээ. Төрийн ачааг Ерөнхий сайд үүрч, ажиллах ёстой. Гэтэл тэр хүний өмнөөс намын удирдлагууд ажилладаг байж болохгүй.

Ардчилсан нам ирэх гуравдугаар сард ээлжит бус Их хурлаа хийхээр төлөвлөж байна. Намын гол зарчмын асуудлаа ярина. Ардчилсан нам нэг лидертэй нам биш. Бид хамтын удирдлагын зарчмаар явж, дүрмийн өөрчлөлтийг хийнэ. Бид ажлын хэсэг гаргаж, ажиллаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ардчилсан намаас МоАХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд сохор зоос ч гаргаагүй. Улс төрийн намаас ангид төрийн бус байгууллага.

"Ц.ТУВААНД БАЙГАА ТАМГЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН"

Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

-Ардчилсан нам гуравдугаар сард багтаж, ээлжит бус Их хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.22 5.1. зүйлд зааснаар "Дотоод сонгуулийн хороо тухайн их хурлыг зохион байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сунгааг зарлаж байна гэх худал мэдээлэл тараасан. Ардчилсан намын тамгын шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Уг шүүх хурлаар Ц.Тувааны нэхэмжлэлтэй тамганы асуудал шийдэгдэж, хүчингүй болж С.Эрдэнэ гэдэг хүний тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.

Гэтэл Ц.Тувааныг төлөөлсөн Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал гэх этгээдийн тэмдэглэл хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн тэмдэглэлд үлдсэн байгаа. Шүүх хурлаас хойш хэрэвзээ АН-ын дотоод сонгууль болон намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус тамга тэмдгээр явбал АН-ын дотоод асуудлаас хальж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. Тийм учраас үүгээр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдүүдэд анхааруулж, мэдэгдэл гаргасан.

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр:

-Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн С.Эрдэнэд олгосон Ардчилсан намыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруй хугацаанд шүүх дээр болсон. Энэ асуудал 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч гуравдугаар сарын 3-нд намын шинэ даргыг томилох Дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас бид Авлигатай тэмцэх газар хандах эрхийг нээж өгсөн. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд өгсөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top