x

Б.Баяраа: Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байна. Түүнийг шоронгоос хоёр удаа нийтлэл бичсэний дараа хэвлэн нийтлэх эрхийг хаагаад байгаа юм. 

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан хэвээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Одоогоор хариу ирээгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаагүй амаар болон эрх бүхий албан тушаалтны бичгээр гаргасан шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл хуульд нийцээгүй зүйл болсон. Хүний өөрийн үндсэн жам ёсны эрх буюу хэвлэн нийтлэх эрх чөлөөг шахан боогдуулсан, үзэл санааны хоригдол болгосон, давхар ялласан хэрэг болж байна. Угтаа шүүхийн шийдвэр гүйтгэх газрын 409 дүгээр ангид дамжин өнгөрөх, шүүхийн шийдвэр нь эцэслэн гараагүй, ялтан биш хүмүүс байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож, үндсэн эрхэнд нь халдаж байна.

Зөвхөн Э.Бат-Үүл дээр ийм зүйл болж байна. Өмнө нь хүмүүс захидал, харилцаагаа бичээд өмгөөлөгчөөрөө дамжуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Би өнгөрсөн долоо хоногт очиж уулзсан. Одоогоор нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Үзэг, цаас нийлүүлэх эрхийг нь хорьж байна гэдэг хорих ангийн удирдлага хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргаж байна" гэсэн юм. 

Мөн хуульч, өмгөөлөгч Б.Баяраа "Биеийг нь хорьдог юм байж гэхэд арай ч итгэл үнэмшил, үзэл санааг нь хорьж болмооргүй санагдах юм. Үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх иргэний үндсэн эрх чөлөөг онц болон дайны байдал зарласан үед гагцхүү хуулиар хязгаарладаг. Ер нь Э.Бат-Үүлийн тухайд урьд өмнө тохиолдоогүй дабль стандартууд ажиглагдаад байгаа шүү! Эсхүл Монгол Улс маань “үл үзэгдэх” үзэл санааны шоронтой болчихсон юмуу?!" гэжээ.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхийг хаасан асуудлаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа тайлбар өгөв.

Тэрээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй.

Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан.

Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг. Мөн иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хууль, заавар журамд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяалах албан тушаалтанд албан бичгээр шилжүүлсэн.

Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 21 цаг 47 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 23 цаг 31 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 23 цаг 40 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 23 цаг 54 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top