x

Л.Оюун-Эрдэнэ: Сонгодог парламентын засаглал руу явах нь зөв гэдэгтээ 100 хувь санал нийлдэг

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан болж байна. 

Өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Мэргэжлийн сайдууд салбараа удирдахад уртдаа амжилтад хүрнэ гэж би хувьдаа үздэг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байна. Сайдууд УИХ-д асуудлаа танилцуулахаар зохион байгуулалттайгаар унагаадаг, шоглодог.

Өөрөөр хэлбэл, гаднаас сайд томилохоор ийм юм болдог гэдгийг зохион байгуулалттайгаар харуулдаг. Энэ нь давхар дээл хэрэгтэй гэдэг байдал руу явуулах гэсэн санаархал. Ерөнхий сайдын хувиар дан дээлтэй сайд нартай ажиллахад танд ямар байна вэ. Давхар дээлтэй байвал ямар давуу тал байх юм гэдгийг тодорхой хэлнэ үү" хэмээн асуув. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилд нь давхар дээлтэй сайдуудаас бүрдсэн кабинетад байсан. Сүүлийн нэг жилд нь Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байх эрх зүйн орчинд ажилласан. Тэр үед ЗГХЭГ-ын даргын өрөөний ачаалал илэрхий нэмэгдэж байсан.

Нэг үгээр хэлэхэд, парламент дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр мэргэжлийн сайдууд жулдаж байгаа тал бий. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Үнэхээр сэтгэлтэй ажлаа хийж байгааг нь би харж байгаа. Чадахаараа л ажлаа хийж байгаа. Мэргэжлийн сайд нарын тухайд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, улс төрд өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь хоёроос дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад сул байгаа. Нөгөө талдаа тойрог руугаа алга болохгүй, томилгоон дээр нутгархаад байхгүй давуу тал байна.

Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд ажиллах ёстой. Энэ кабинет цар тахлын үед ажиллаж байгаа нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжлэлтэй асуудал өрнөж байхыг үгүйсгэхгүй.

Цаашид сонгодог парламентын засаглал руу явах нь зүйтэй гэдэгтээ 100 хувь санал нийлдэг. Ингэснээр гишүүдийн тоо, парламентын гишүүн сайд байх нь тоогоор хязгаарлагдах байдал шийдэгдэх ёстой. Холимог тогтолцоо ч орж ирэх ёстой. Ингэж байж нийгэм зөв болно. Гэхдээ Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс аль нэг нам олонхоороо хүчилж өөрчилдөг асуудал биш. Сөрөг хүчин болон бусад намуудтайгаа ойлголцож, нийгэм хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой гэж үздэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 21 цаг 48 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 23 цаг 32 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 23 цаг 41 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 23 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top