Өнөөдөр Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр болон АН-ын дэд дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ.
Дэд дарга Б.Гарамгайбаатар "Ардчилсан нам бодлогын шинжтэй, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. АН-ын төрийн зүтгэлтнүүдийг гутаан доромжилж буй үйл ажиллагаанд цэг тавих зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаа.
30 гаруй жилийн хугацаанд намын гишүүдийн санаачилж хийсэн олон ажлыг үгүйсгэж байна. Залуу, дунд үеийнхэн түүхийг үнэн бодитоор нь мэдэх боломж цаг үргэлж хязгаарлагдаж эвгүй байдалд шилжлээ гэж үзэж байгаа. Тиймээс түүхийг үнэнээр нь бичиж иргэдэд хүргэх ажлыг хийнэ" гэлээ.