x

Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон байдаг.

Ийнхүү улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

Энэ удаа Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос сонгогдсон депутат Дашдоржийн Мандахтай уулзаж, ярилцлаа.

-Таныг Үндсэн хууль батлалцсан залуу үеийн төлөөллийн нэг байсан гэж сонслоо. Тухайн үед хэдэн настайдаа депутат болж байв?

-Миний хувьд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сум буюу Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос нэр дэвшсэн. Залуучуудын байгууллагад ажилладаг, 31-хэн настай залуу анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж байлаа.

Надтай Нэргүй  гэж сум, нэгдлийнхээ даргын албыг 30 шахам жил хашсан маш мундаг, орон нутагтаа нэр хүндтэй хүн өрсөлдөж байв. Миний хувьд нэр хүнд, ажлын туршлага энэ тэрээрээ Нэргүй гуайг гүйцэхгүй.        

Гэхдээ тэр үеийн Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгууль их шударга болсон. Магадгүй  нутгийн хүмүүс шинэ залуу үе, шинэлэг байдлыг хүсэж сонголтоо хийсэн болов уу гэж боддог. Тийм болохоор намайг АИХ-ын депутатаар сонгосон байх.

Гэхдээ энд нэг зүйлийг  зориуд тэмдэглэн хэлэхэд, тусгаар улсын чухал асуудал нь төр засгаа  эмхлэх, олон түмний төлөөллийг хэрхэн хангах вэ гэдэгт байдаг.

Тэгэхээр бүх нийгмийн байгууллын чухал тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл тэр үед Монголд анх удаа ардчилсан сонгуулийг явуулсан. Би тэр л анхны ардчилсан сонгуулиар депутат болсон байх жишээтэй. Энэ утгаараа олон түмэн төлөөллөө өөрсдөө сонгодог нь ач холбогдолтой шийдвэр байсан юм.

-Ардын Их Хурлын депутатууд дотор залуучуудын бүлэг байгуулан ажиллаж байсан гэх. Залуу гишүүд бүлэг байгуулж, ажиллахын гол ач холбогдол нь юунд байсан бол...?

-Төлөөлөгчдийн дунд  35 хүртлэх насны 10 гаруй залуус л байсан. Тиймээс бид нэг бүлэг байгуулж, Сүхбаатарын Батмөнх гээд их мундаг яруу найрагч залуу бүлгийг ахалдаг байлаа. Сүүлд бурхан болсон зайлуул. Бид чинь өглөө эрт цуглаад хэлэлцэх асуудал дээрээ хэн ямар байр суурь илэрхийлэхямар үг хэлж, санал гаргах вэ гэдэг дээрээ тохирч, ажлаа хуваарилж авдаг байв. Өөрөөр хэлбэл, хуралдаан дээр залуучуудын дуу хоолойг хүргэх гэж их тэгж зохион байгуулалттай байсан хэрэг.

-Үндсэн хуулийн нэн тэргүүний ач холбогдлыг тодорхойлооч гэвэл...?

-Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн суурийг  Үндсэн хуулиар тавьж өгсөн. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдаагүй, 1992 онд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоогүй байсан бол бидний амьдрал яаж бужигнах байсныг таашгүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн амин чухал ач холбогдол нь оршиж байгаа юм.

Нөгөө талаас шинэ Үндсэн хуулийн зарчмын гол ач холбогдол нь парламентын засаглалыг сонгосон явдал. Дэлхийн хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайн засаглалыг олоогүй гэдэг. Хэмжээлшгүй их хаант засаглал эсвэл дарангуйллын засаглал эсвэл цөөхөн олигархуудын засаглалын хэлбэрийг сонголгүй ардчилсан парламентын засаглалыг сонгосон. Энэ бол гайхалтай. Ардчилсан засаглал гэдэг тусгаар тогтнолыг баталгаажуулахаас гадна Монгол Улс ардчиллын замаар хөгжих тэр суурийг тавьж өгсөн нь хамгийн чухал зүйл байлаа. 

-Өнгөрсөн 30 жилийн улс орны хөгжлийг авч үзвэл Үндсэн хуулийн хэрэгжилт төлөвшилд ямар хандлага ажиглагдаж байна вэ?

-Үндсэн хууль нь хүний амьдралын үндсэн асуудлын суурийг зохицуулж байгаа хэдий ч үйлчлэл, хэрэгжилт нь тэр бүр мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль ч юм уу өдөр тутам хэрэглэгддэг хуулиудтай  харьцуулж хэрэгжилтэд нь хяналт тавиад дүгнэх боломжгүй гэсэн үг. Нийгмийн амьдралын зүг чиг суурь нь Үндсэн хууль учраас энэ эх хуульдаа бусад органик болон салбарын хуулиуд нь баригдаж, чиглэж явна гэсэн үг.  

Нөгөө талаас нь үр дүнг нь дүгнэж болно. Үндсэн хуулийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж хэрэгжсэн гэж боддог. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд сайн тунхагласан. Угтаа хүний эрх, эрх чөлөөг хангана гэдэг хамгийн чухал асуудал. Хүн амьсгалахгүй бол үхнэ гэдэг ч юм уу идэхгүй бол өлсөнө. Энэ утгаараа байгалийн нэг л амьтан. Гэтэл тэрхүү байгалийн  амьтан болсон хүнийг нийгэмшүүлж, эрхийг нь ойлгуулж, хамгаалж, тунхаглаж өгөх ёстой. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хууль маш сайн хэрэгжсэн.

-Та Үндсэн хуульд  хүний эрх, эрх чөлөөний асуудлыг сайн тунхагласан гэлээ. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн суурь, хэрэгжилтийг дүгнэж хэлбэл...?

Яг тухайн цаг үед хүмүүс шинэ нийгэмд амьдрахад бэлэн байсан уу гэвэл бас үгүй. Үнэндээ тэр үед ямар нийгэмд яаж амьдрах гэж байгаагаа сайн ойлгосон хүн байсан уу гэвэл цөөн. Энэ утгаар төрийн байгуулалтын зарчмын хэрэгжилт сайн биш. Энэ нь хүмүүсийн мэдлэг боловсролоос эхлээд олон хүчин зүйлстай учир шалтгаант холбоотой.

Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд багш энэ тэрийн буянаар Герман Ромын эрх зүйн системд суурилсан сайн Үндсэн хууль боловсруулагдан батласан юм шүү дээ.

Нөгөө талаас нийгэм олон бүлэг хэсэгтэй тул Үндсэн хууль тэгш сайн хэрэгжсэн үү гэвэл бас үгүй. Үндсэн хуульд зах зээлийн эдийн засгийн асуудлыг тусгаж өгсөн. Гэвч Монгол Улсын онцлогоос хамаараад эдийн засгийн суурь зарчмын хэрэгжилт төвөгтэй явагдсан гэж хэлж болно.

Нэг талаар зах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүн сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онолын хувьд авч үзвэл манайх шиг маш жижигхэн зах зээлтэй, өрсөлдөөний чадавхи сул оронд сонгодог зах зээлийн зарчмыг явуулах боломжгүй. Учир  нь амьдрал дээр цөөхөн компаниуд жижиг зах зээл дээр бие биеэ татаж унагаах юм болно. Жишээлбэл, мах сүүний үйлдвэрлэл байна. Капиталист зарчмаар явах уу эсвэл төр ямар нэг байдлаар зохицуулалт хийх үү гээд жижиг зах зээлийн төвөгтэй тал байсаар л байна.

Эцэст нь онцлон хэлэхэд, Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн гэж баталгаатай хэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ саяхан Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 25 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 44 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 1 цаг 4 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 1 цаг 18 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 2 цаг 2 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 3 цаг 44 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 3 цаг 48 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 4 цаг 41 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 4 цаг 42 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 4 цаг 43 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 4 цаг 44 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 4 цаг 44 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 4 цаг 45 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 4 цаг 46 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 4 цаг 47 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 4 цаг 48 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 4 цаг 49 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 4 цаг 49 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 4 цаг 50 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top