x

Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцсан Нэмэхийн Пүрэвдоржтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан гэж би боддог.

Товчоор хэлбэл Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол орны ирээдүйг ганц Ерөнхийлөгч юм уу, ганц Их Хурал хамгаалах боломж байхгүй. Бид шинэ Үндсэн хуулийг батлахдаа ард түмэнд том боломж олгосон. 1992 оноос өмнөх буюу 1924 оны 1940 оны, 1960 оны хуулиудад ард түмэнд өөрсдөө төрд төлөөлөх хүмүүсээ сонгож бүрдүүлээд, тэр төр нь ард түмэндээ үйлчлэх тийм эрх байгаагүй. Хамгийн сүүлд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тэр эрх чөлөөг ард түмэнд олгосон. Ард иргэд шударга зөв хүмүүсээ сонговол төр түвшин байна, шударга бус хүн сонговол төр бат биш байна. Шинэ Үндсэн хуулиар ард түмэндээ шударга зөв хүмүүсийг сонгож, төрд төлөөлүүлэх боломжийг олгосноороо асар их ач холбогдолтой юм.

-Шинэ Үндсэн хуулийн гол суурь зарчмууд, түүний хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн 30 жилд бид ямар төрийг бүтээв ээ. Эргээд бодоод үзье. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонголоо. Гэхдээ энэ хугацаанд сонголт тал дээр зарим алдаанууд гарсан. Шударга зөв хүмүүсээ сонгож чадахгүй, мөнгөөр сонголтоо сольсноос болж ард түмэнд үйлчлэхгүй хууль тогтоомжууд гарч, хээл хахууль газар авсан тал бий. Харин одоо би нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хараад зөв тогтолцоо руугаа орж байна гэж би дүгнэж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 19 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 38 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 58 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 1 цаг 12 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 1 цаг 56 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 3 цаг 38 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 3 цаг 42 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 4 цаг 35 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 4 цаг 36 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 4 цаг 37 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 4 цаг 38 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 4 цаг 38 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 4 цаг 39 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 4 цаг 40 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 4 цаг 41 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 4 цаг 42 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 4 цаг 43 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 4 цаг 43 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 4 цаг 44 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 4 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top