x

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна

Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо. Гэтэл манай үе үеийн удирдагчид энэ улсыг үлгэр жишээч хэмээн магтаж ирсэн нь эдгээр өдрүүдэд гайхалтай санагдаж байна. Казахстан улсын үсрэнгүй хөгжиж буйг хар, тэнд жинхэнэ хөгжил цэцэглэлт болж байна, Нурсултан Назарбаев бол аугаа удирдагч юм байна, ард түмэн нь түүнийг хаан мэт хүндэлдэг юм байна, нийслэл хотоо зөөчихлөө, нэг хүний засаглалтай орон ямар гоё юм бэ гэж манай эрх баригчид ам уралдан магтацгаадаг байв. Н.Энхбаярын үеэс л Казахстаныг мундаг юм байна гэж магтдаг байлаа. Дараа нь Ц.Элбэгдорж ч их магтаж байж билээ. Х.Баттулга ч бас Казахстаны хөгжлийг дурдаж л байсан удаатай.

Гэтэл өнөөдөр Казахстанд үүсээд байгаа нөхцөлийг харахад манай үе үеийн эрх баригчдын ярьж байсан дээрх магтаалууд бүгд худлаа байсан юм байна даа. Нэг хүний засаглал, хэмжээгүй их эрх мэдэл, даврал улс орныг бүхэлд нь балладаг юм байна. Дундад зууны үе шиг нэг хүнийг тахин шүтдэг ёс, үзэл энэ зуунд лав байхгүй юм байна. Эрх мэдлээрээ далайлгаж, ард түмнийг сөхрүүлэх гэвэл хүмүүс хэдүйд ч дургүйцдэг болчихож. Дарангуйлагчийнхаа хөшөөг оосорлоод татаж унагаж буй ард түмнийг хараад нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөжээ гэдгийг хүн төрөлхтөн хараадахлаа.

Муу ч, сайн ч парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, улс төр нь олон ургалч үзэл дээр үндэслэгдэж, хэрүүл уруултай байх нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм байна. Парламентын засаглал маргаан ихтэйгээс ажил явдаггүй, ажил гацдаг, хөгжил удаан гэж шүүмжлэх нь бий ч яг одоогийн дэлхийд парламентын засаглалтай байхаас өөр сайн сонголт алга. Өөр сонголт ч байдаггүй юм байна даа.

Монгол Улс яг одооных шиг нөхцөл байдлаараа дахиад хэдхэн жил явбал ер нь эвгүйтэх шинжиндээ орчихоод байна. Ард түмэн туйлын ядуу, эрхлэх ажил ч үгүй, төр засгаасаа халамж гуйгсад олширчихлоо. Өргөн хэрэглээний бараа сүүлийн зургаан жилд огцом өсч, шатахууны үнээр байнга тоглодог болсон.

Гэтэл ийм их бухимдал, ядуурлын дундуур үзэл бодол, үгээ хэлэх гэж талбай дээр гарч ирсэн иргэдийг цагдаа нар барьж, хорьж, хэлэх эрхийг нь боогдуулж байгаа нь Казахстаных шиг нөхцөл байдал Монголд болох хугацааг наашлуулчихаж байгаа юм л даа.

Цагдаа нарын хүний эрхийн мэдлэггүй энэ тэнэг үйлдэл, Ардын намынхны авлига, шударга бусаар баяжиж байгаа байдал, ард түмнийхээ өвчин зовлонг далимдуулж, зовлонгоор нь зоос олох гэж гүйж байгааг нь харцгаа. Хаана асуудал гарч байна, тэнд нь авлигын асуудал л босдог. Замын-Үүдээс яаж мөнгө босгож байна, ачаа тээврээр яаж мөнгө босгох гэж улайрч, иргэдээ шулж байна. Манай нийгэмд улс төртэй холбогдсон салбар бүр бохир, тэнд нь авлига үүрлэж, энэ улс орныг сөхрүүлж байна. Энэ шударга бус бүх үйлдэл нь Казахстанд өрнөж буй эсэргүүцэл Монголд удахгүй давтагдана шүү гэж сануулж, цаг хугацааг нь наашлуулж байгаа юм.

Ард түмэн өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө босоход ерөнхийдөө бэлэн болчихоод байхад Казахстаных шиг тэмцэл гаргуулахгүйн тулд урьтаж засч, залруулж чадах уу, энэ засаг төр. Яахав сонгуулиар өгсөн таван цаасанд нь

хөөрцөглөөд гэнэн цайлганаар “Ээ дээ, нам минь” гээд дугуйлаад МАН-ыг гаргаад ирчихсэн байж болно. Гэтэл ард түмний амьдрал туйлын хүнд байгаа учир уур бухимдал нь энэ улсыг Казахстан шиг

байтугай түйвээж ч мэднэ дээ. Казахстанд иргэд нь босчээ, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан ч үнэн хэрэгтээ Засгийн газраа унагах зорилготой байсан бөгөөд даварсан эрх баригчдаа буулгаж, хотууд эмх замбараагүй байна гэдэг мэдээг сонссон монгол хүн “Яана аа” гэж уулга алдахаасаа илүүтэй “Хэдүүлээ хэзээ ингэж босох вэ”, “Биднийг бодвол казахстанчууд чинь зоригтой юм байна”, “Хэдүүлээ ч ингэж босоход их ойртсон доо” гэх мессэжийг нэг нэгэндээ өгөөд буйг хэн ч анзаарахаар байна.

Болж буй үйл явдлаас харахад парламентын засаглалтай байж, ардчиллаа хөгжүүлэхээс өөр арга алга юм байна шүү. Нэг хүн хаан шиг улс орныг удирддаг ёс халагджээ. Ардчилал хаа ч ус, агаар шиг хэрэгтэй байдаг юм байна. Ардчиллаар цангасан, ардчиллаа дээрэмдүүлсэн орны иргэд гэнэт нэг л өдөр тэсэрч буйг харж байна.

Агаарын даралтыг тодорхой хэмжээгээр гаргаж, зохих ёстой түвшинд нь барьдаг автомат төхөөрөмжүүд бий. Нийгмийн амьдрал яг тэр даралт шиг юм. Тэр хүчтэй даралтыг үе үе гаргаж байх ёстой юм шүү. Дараад байж болохгүй. Зүй нь тэр их даралтыг цаг тухайд нь аясаар нь гаргаж байснаараа дэлбэрэх аюулаас зайлсхийнэ. Сүүлийн үед энд тэнд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг цагдаа хүчний байгууллагынхан төрийн нэрийг барьж далайлган хүчээр тарааж, баривчилж байгаа нь тэрхүү автоматыг байхгүй болгож байгаатай адил юм. Хэдий чинээ иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчинө, хэдий чинээгээр ардчиллыг гишгэлнэ, тэр хэрээр дээр дурдсан нөхцөл байдлыг наашлуулж байгаа юм. Цагдаа хүчний байгууллагын баривчилгаа, иргэдийнхээ үзэл бодлыг юман чинээ хүндэтгэхгүй байгаа нь цаагуураа өөрсдөдөө, үндэстэндээ мөхөл сүйрлийг ёрлож байна.

Казахстаны бослого, хөдөлгөөнийг монголчууд зүгээр ч нэг хараад суухгүй л байгаа шүү. Тэндээс өөрсдийгөө олж хараад байгаа нь нэг юм хэлээд байна аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 3 цаг 49 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 5 цаг 31 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 6 цаг 1 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 6 цаг 20 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 9 цаг 51 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 9 цаг 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 3 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 11 цаг 52 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 12 цаг 1 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 12 цаг 6 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 12 цаг 25 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 12 цаг 45 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 12 цаг 50 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 12 цаг 55 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 13 цаг 1 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 13 цаг 21 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 14 цаг 8 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 14 цаг 52 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top