x

Б.Пүрэвдорж: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Боловсролын багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой. Ингэвэл эцэг эх нь ажил хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сайн багш нар хувийн сургуульд очдог. Ингээд тэтгэмж авч чаддаггүй. Дунд сургууль 850 байгаагаас 180 орчим нь хувийн сургууль байгаа юм. Хувийн сургуулиуд маш их хэрэгтэй. Сургууль барих хөрөнгө цаашид улсад том дарамт болж ирнэ. Энэ асуудлыг хувийн хэвшлийнхэн авч явснаар эргэлтийг бий болгож байгаа. Дээд боловсролын хувьд төсвийнхөө дөнгөж 2.5 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг. Дэлхий нийтэд 10 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Тиймээс дээд сургуулиуд төсвийнхөө тодорхой хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулахыг хуульчилмаар байна" гэлээ. 

Харин түүний хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх боловсрол хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Төр хувьсах зардлаа төрийн, хувийн хэвшил гэж ялгавартайгаар зогсоосон зүйл байхгүй. ЕБС-ийн 53,700 хүүхэд хувийн сургуульд сурч байна. Цаашид боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшлийн холимог хэлбэр байна. Өмчийн хэлбэрийг л компанийн хуулиар зохицуулна. Цаашид 2030-2035 он хүртэл хүүхдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс цэцэрлэг, сургууль барих асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтрахаас өөр аргагүй. Дээд боловсролын салбарын санхүүжилтийг өөрчлөх цаг нь болсон. Уг салбарыг ганцхан сургалт хийдэг биш сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 1 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 2 цаг 58 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top