x

С.Эрдэнэ: Гэмт хэрэгт холбогдогдсон байж болзошгүй АН-ын гишүүдийг шалгуулна

Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлгийн зарим гишүүд, АН-ын Онц их хурлаас намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нар УДШ-ийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал,  "УДШ-ээс О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгээгүй болж Онц их хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн" гэх утгатай мэдээллийг хийсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ дахь намын бүлгийн даргаас чөлөөлсөн тухай мэдээлсэн. Энэ асуудлаар өнөөдөр АН-ын тамгатай ганц дарга С.Эрдэнэ, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбат нар эсрэг мэдэгдэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

-Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 20-нд УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаас АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ийн шийдвэрийг мушгин тайлбарлах асуудал гарч байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад улс төрийн нөхцөл байдал хэвийн болтол ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийг өгч байгаа. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан, ажиллаж байгаа гишүүдтэй холбоотой олон ээдрээтэй асуудал нийгэмд яригддаг. Олон нийтийн дунд илт мэдэгдэж байгаа ийм асуудлыг хуулийн байгууллага шалгадаггүй.  Тиймээс гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай намын нэр бүхий гишүүдийг хамтарсан ажлын хэсэг гарч хууль хяналтын байгууллага болон дотоод хяналтын байгууллагаар шалгуулна. Гэм буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол нэр төрийг нь сэргээнэ. 

АН-ын үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг мөн шалгуулна. Удахгүй хуралдах АН-ын ҮБХ-гоор энэ асуудлыг хэлэлцэж, тогтоол болгон гаргана.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-УИХ-ын чуулган дээр ерөнхий прокурор шударга ёсыг энэ танхимаас эхлүүлье гэж хэлж байсан. Долоо хоногийн дараа тэр хүнийг сольсон. Төрийн ордны гурван давхраас хэнд ял өгөх даалгавраа аваад явж байна гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар чуулганы танхимд мөн зарлаж байсан. Тэд АН-ыг бас самарч байна. Тиймээс өнөөдөр олонх байгаа хүмүүсийг буусных нь дараа шалгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 2 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 3 цаг 52 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top