x

Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан түшээдэд талархал илэрхийлж, шагнал гардуулав

УИХ-ын хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйл хэрэгтээ ард түмний эрх ашгийг эрхэм болгож, үр бүтээлтэй ажилласан хэмээн үзэж УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарт УИХ-ын дарга Г.Занданшатар Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналыг гардуулжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, урамшуулав.  

Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ.

Анх 2018 оны гуравдугаар сарын 23-нд баялагтаа эзэн нь байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж, Улсын Их Хурлын даргын 57 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг 18 сарын турш ажиллаж, 2019 оны арваннэгдүгээр сард Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг баталсан байна. Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан тул Улсын Их Хурлын гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороог Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан юм.  Энэхүү Түр хорооны дээрх нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд 92 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж чадсан байна.

Мөн өнгөрсөн сард Рио тинто группын гүйцэтгэх захирал Яхоб Стаусхольмтой Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзахдаа зөвхөн Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан юм.  

Нийт 6 зүйлтэй тогтоолыг хэрэгжүүлснээр Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангуулах, өнгөрсөн хугацаанд тодорхой хууль тогтоомж зөрчиж, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж байгуулсан “Оюу толгойн далд уурхай, бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг хүчингүй болгох, цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу сайжруулах шаардлагатай байгааг талаар ярилцсан байна.

Эдүгээ Улсын Их Хурлаас баталсан 92 дугаар тогтоолын заалтуудыг “Рио тинто” групп гүйцэтгэжээ. “Рио тинто” групп  хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 92 дугаар тогтоолыг барьж, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулсан шийдвэр гаргасан юм.

Ийнхүү баялагтаа Монгол хүн эзэн байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж чадсан төрийн түшээддээ талархал илэрхийлэх үеэр  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсаа тунхаглан зарласан 110 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн зуунд тусгаар тогтнолоо баталгаажуулсан бол энэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолыг олж авахын тулд хичээн зүтгэж ажиллахыг хүсье” хэмээсэн юм. 

Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан түшээдэд талархал илэрхийлэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 4 цаг 28 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top