x

Г.Дамдинням: Ганц хүний асуудал биш шүү. Спортынхон өөрсдөө салбарынхаа нэр хүндийг унагаадаг

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Олимп, Дэлхийн тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан тамирчдад олгодог мөнгөн урамшууллын тогтолцоог эргэж харах цаг нь болсон хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 52 тамирчинд жил бүр төсвөөс 1.5 тэрбум төгрөг олгож байгаа бөгөөд энэ цаашид өсөх аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням “Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөл үеэр буюу долдугаар сард Байнгын хороогоор Биеийн тамир спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайлан сонсох үеэр мөнгөн урамшууллын тогтолцоог эргэж харах хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж байсан юм. Энэ яриа маань одоо нийтийн анхааралд ороод байх шиг байна.

УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооноос гаргасан тайланг хэлэлцэх үед “дараагийн олимпын циклд тамирчдаа бэлтгэх, үүнд бэлтгэхийн тулд ЕБС-иудын биеийн тамирын тоног төхөөрөмжийг сайжруулах” асуудлууд яригдсан. Мөн спортын хороодын өмч хөрөнгө, газрын маргаантай асуудлууд ч байдаг. Үүнтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдье гэсэн зорилготой манай Байнгын хорооны олон заалттай тогтоол гарсан юм. Үүний нэгд Засгийн газрын журмаар олгодог тив, дэлхийд өндөр амжилт гаргасан тамирчдын мөнгөн урамшуулал олгодог хурцаар яригдсан. Манай Байнгын хорооны гишүүд ижил байр суурь илэрхийлсэн.

Нэгдүгээрт, энэ бол цалин. Энэ тамирчид нийгэмд соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудыг зөв хүмүүжүүлэх, төвөлших, зөв үлгэрлэх ажлыг хийгээрэй гэж олгож буй цалин юм. Түүнээс биш зүгээр сууж байгаад авах ёстой цалин гэж үзэхгүй. Соён гэгээрүүлэх, нийгэмд үлгэрлэх, зөв зүйтэй байх ажлаа хийхгүй байгаа тамирчдын асуудлыг заавал гаргаж ирж тавих ёстой гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Одоо ирэх Хоёрдугаар сард Засгийн газар энэ асуудлыг оруулж ирж, БСШУС-ын Байнгын хороонд танилцуулах үүрэгтэй байж байгаа.

Хоёрдугаарт, энэ урамшууллыг Олимпын спорт гэж туйлшрах хэрэггүй. Нийтийн биеийн тамир гэж нийт иргэдийг эрүүл саруул байлгах чиглэлд хандсан спортууд байна. Олон залуусыг эрүүл чийрэг байлгаж байгаа зарим салбарыг яагаад урамшуулж болохгүй байгаа юм. Бусад салбарыг ч бас төр харах ёстой гэсэн байр суурийг барьж байгаа.

Мөн гуравдугаарт, насан туршид нь мөнгөн урамшуулал олгож ид ажиллаж хөдөлмөрлөх насанд нь тэтгэвэрт гаргаж болохгүй.

Нэг хүнд дунджаар сар бүр 8 сая төгрөг олгож байгаа. Дээрээс нь энэ хүмүүсийг БТСХ-ноос соён гэгээрүүлэх, нийгмийн сайн сайхан үйл ажиллагаанд оролцуулах гэхээр ирдэггүй гэж байгаа юм. Тэгэхээр магадгүй журмыг яаж өөрчлөх ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ид залуу байгаа үед буюу нэг Олимпыг циклд олгоод, хожим тэтгэвэрт гарсан хойно нь үргэлжлүүлээд олгодог байх. Эсвэл сардаа зайлшгүй сургууль болон сайн үйлсийн аянд оролцох, залуучуудад лекц унших, үлгэрлэх, тайлан тавидаг байх ийм байдлаар зохицуулалт заавал оруулах шаардлагатай болсон байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар Засгийн газарт хэрэгжүүлэхийг үүрэг болгосон журмаар сар бүр урамшуулал олгоод байна гэдэг нь асар учир дутагдалтай байгаа юм.

Энэ асуудлыг ганц Олимпын аваргын холбогдсон хэргээр яриад байгаа юм биш. Манай тамирчидтай холбоотой их олон асуудлууд гардаг. Ний нуугүй хэлэхэд Спортын ордныг тойрсон газар, өмчтэй холбоотой маргаанууд их байдаг. Спортын салбарын томчууд нь бүгд энэ асуудалд орчихсон байдаг. Спортын салбарынхан маань өөрсдөө салбарынхаа нэр хүндийг хамгаалах тал дээр анхаарах ёстой. Ёс зүйтэй байх ёстой. Ингэж байж цалин, урамшууллын асуудал яригдах ёстой.

Монгол улс шинжлэх ухаан, соёлын салбарт насан туршид нь олгодог ийм шагнал олгохгүй байгаа. Тэгсэн мөртлөө хөгжил, дэвшил ярьдаг. Спортын салбараас бусдад олгодоггүй. Гэтэл спортын холбоод нь бүгд хоёр хуваагдсан, өмч хөрөнгө дээр нь томчууд нь оролцчихсон асуудлууд байгаа. Энэ бол зөвхөн ганц хүнтэй холбоотой асуудал биш. Би спортод хайртай. Гэхдээ энэ мэт ёс бус зүйлийг нь тэвчээд суугаад байж болохгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    БСШУС-ын байнгын хорооны дарга Ерөнхийлөгчийн зарлигын талаар ойлголт муутай хүн юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2012.08.16..Дугаар 151. Нэг. Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп /, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай. Хоёр. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн; 2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн; 3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн; 4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн; 5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн; 6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн. Гурав. 3. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох. Ерөнхийлөгчийн зарлигыг УИХ буюу Ерөнхийлөгч өөрөө өөрчлөх хуультай. Энэ зарлиг нь Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах талаар Ерөнийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар гарсан байдаг. Иймд УИХ -аар Ерөнхийлөгчийн зарлигыг хүчингүй болгож, Засгийн газраас одоогийн таввигдаад байгаа шаардлагыг тусгасан шиййдвэр гаргах боломж бий. Буруу чиглэлийг Засгийн газарт өгсөн учир Байнгын хорооны дээрх чиглэл хэрэгжих боломжгүй. Анхааралдаа вах буй за.
    2021 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 5 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top