x

Б.Пүрэвдорж: Автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалгын агууламж асар их байсан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг лавлав.

Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсөд нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой аж. Нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай гарсан байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ  210 мянган тонн  орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллароор хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.  

Харин ажлын хэсгийн багаас 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч  онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.  

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж,  хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн  4 дүгээр зүйлийг 2  дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, ажлын худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах  үүрэг бүхий  хамтарсан Ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцсэн.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, УИХ-ын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 4 цаг 51 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 6 цаг 33 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 7 цаг 3 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 7 цаг 22 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 10 цаг 53 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 11 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 5 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 12 цаг 45 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 цаг 54 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 13 цаг 3 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 13 цаг 8 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 13 цаг 27 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 13 цаг 47 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 13 цаг 52 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 13 цаг 57 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 14 цаг 3 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 14 цаг 23 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 15 цаг 10 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 15 цаг 54 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top