x

Б.Пүрэвдорж: НДШ нөхөн төлөхөд татварын дэвтэр шаардахгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Тэрбээр, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа. Тиймээс уг хуулийн хугацааг 2021 онд үргэлжлэхээр сунгах төсөл боловсруулсан гэлээ. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусний халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж онцлов.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар эл төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоглуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, малчны А данс устсан үед хуульд хамрагдах боломжгүй болж байгаа асуудлыг хэрхэн зохицуулахыг лавлав. Мөн хуульд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тухайн үед татвар төлж байсан бол хамрагдана гэж заасныг тэмдэглээд, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөхөд татвар төлсөн байх шаардлага саад болох эсэхийг асуув. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хуулийг 2017 онд батлах үед шимтгэл өндөр хувьтай байсныг онцлоод, 2019 онд С.Чинзориг ХНХ-ын сайд байх үедээ 42 мянган төгрөг болгож бууруулсныг тэмдэглэв. Энэ хүрээнд 2020 онд нийт 8700 гаруй хүн энэ хуульд хамрагдаж шимтгэл төлсөн гэдгийг дурдаж, шимтгэл хангалттай бага байгаа хэмээн тодотгов. Өөрөөр хэлбэл, иргэн 10 жилийн НДШ-ийг нөхөн төлөхдөө таван сая төгрөг төлөөд, дараагийн 10 жилд 50 сая төгрөгийн тэтгэвэр авах чухал хууль гэдгийг онцлов. Тиймээс хуульд иргэд, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн хамрагдах ёстойг зөвлөв.

Хэрэв малчны А данс байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн Засга даргын тодорхойлолтоор асуудлаа шийдэх боломжтой гэв. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хуульд хамрагдах нь хангалтгүй буюу 2020 онд 568 хүн байсныг хэлэв. Үүний шалтгаан нь иргэдэд татварын дэвтэр байхгүйгээс болж байгаа гэв. 1990-ээд оны үед хувиараа хөдөлмөр эрхлэгч байтугай томоохон компани хүртэл татварын асуудалтай байсныг тодотгоод, Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулах үед татварын дэвтэр заавал шаардахгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргаж, аль болох хувиараа хөдөлмөр эрхлэгчийг олон хамруулах талаар ажиллана гэлээ. 

Гишүүд асуулт асууж хариулт авч, үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулагдана 5 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 15 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 18 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 15 цаг 10 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 16 цаг 6 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 16 цаг 7 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 16 цаг 8 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 16 цаг 9 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 16 цаг 11 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 16 цаг 33 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 16 цаг 38 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 18 цаг 38 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 18 цаг 43 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 18 цаг 45 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 18 цаг 46 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цаг 48 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 18 цаг 49 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 18 цаг 51 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 20 цаг 47 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла...
Top