x

Д.Эрдэнэбат: Пропорциональ тогтолцоог үгүйсгэснээр Үндсэн хуулийг тахир дутуу болгож байна

Өнгөрөгч 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан МАН-ын парламент хоёр жилийн дотор хоёр дахин гар хүрэхээр болж, нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгүүлээд байгаа билээ. Одоо оруулах нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог холмиог болгох болон улс төрийн намуудын асуудал багтана гэж байгаа.

Тиймээс өмнөх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр буюу 2019 оны есдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат танилцуулсныг "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа нийтэлсэн байна.

-Энэ Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын гол асуудал. Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэдэг саналыг нь ажлын хэсэг хассан. УИХ-ыг бодлоготой болгох, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг зөв гольдрил, горимд ороход энэ санал туйлын чухал нөлөөтэй гэж бид үзэж байр сууриа илэрхийлж ирсэн.

Харамсалтай нь өнөөдөр бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж, саналаа гаргаж ирсэн боловч Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй байгааг өнөөдрийн үйл явц нотолж байна. Сонгодог парламентын зарчимд шилжье гэвэл парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан. Хэрвээ УИХ-ыг бодлоготой байлгая гэвэл улс төрийн намуудыг зөвшөөрч, төлөвшүүлэх, улс төрийн намаар дамжин УИХ-ын бодлого тогтвортой байх энэ гол зарчмын нэг заалт болох УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог бид дэмжье гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Бидэнд хүнд байгаа боловч Монгол Улсын ирээдүйг бодож, энэ улсын ардчиллын үнэ цэнийг хамгаалах гэж, ардчилсан парламентыг үнэхээр зөв тогтоцтой болоод, цаашид төлөвшөөд яваасай гэдэг үндсэн дээр зарчмын суурь саналыг бид тавьсан. Харамсалтай нь энэ санал өнөөдөр унаж,  одоо санал хураалтаар энэ асуудал нэг тийшээ болох нь. Хэрвээ бид сонгодог парламентад тавигдаж байгаа бидний өнгөрсөн сургамжин дээр тулгуурласан энэ зүйлийг өөрчилж чадахгүй юм бол, эр зориг гаргахгүй юм бол энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ач холбогдол байхгүй болно. Хийсэн зүйлээ бүгд нэг эргээд хараарай.

Намуудын тогтолцоог буй болгосон мөртлөө намуудыг төлөвшүүлэх, улс төрийн бодлогод зүй зохистой оруулах боломжийг олгосон энэ пропорциональ тогтолцоог үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийг тахир дутуу болгож байгаа хэрэг.

Мэдээж Ардчилсан намд энэ асуудал хүнд байсан ч гэсэн зарим нэгэн хүнд таалагдахгүй байсан хэдий ч бид Монголын ирээдүйг бодож, энэ саналыг оруулсан.

Энэ тогтолцоогоор улсыг төлөөлүүлээд, орон нутгийг төлөөлүүлэн тэгш хэмжээнд хийсэн бол Монголын парламентын өнгө ирээдүйд огт өөр болох байсан. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна.

Би үүнд маш их харамсаж байна. Үүгээр популизм хийх шаардлагагүй байсан юм. Улстөрчид 2020 оныхоо сонгуулийг бодож шийдвэр гаргах шаардлагагүй байсан юм.

Энэ бол Монгол Улсын ардчиллыг баталгаажуулах, ардчилсан Үндсэн хуулийг төгөлдөршүүлэх, үнэхээр энэ ардчилсан сонгодог парламентаа хамгаалах цорын ганц зүйлүүдийн нэг байсан гэдэгт бид итгэл үнэмшилтэй байдаг.

Өнөөдөр энэ зарчмын асуудлууд санал хураалтаар унах юм шиг байна. Олонхи энэ дээрээ тохирсон юм шиг байна.

Бидний оруулсан холимог тогтолцооны асуудал унах юм бол Ардчилсан намын урьдчилсан зөвшилцөлсөн, саналаа оруулсан үр дүн байхгүй болно. Хэрвээ энэ санал унах юм бол бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдаанд Ардчилсан нам цаашид оролцох боломжгүй гэдгээ би та бүхэнд хэлье. Баярлалаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 6 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top