x

"Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах нь зүйтэй"

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв.

Тэрбэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэснийг хэлэв. Ойн хүрээнд ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь оросын тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж үзэж буйгаа онцлов.

Өнгөрсөн зуунд харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй өрнөж, амжилт бүтээлээр арвин байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ. Шинэ зуунд хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хоёр тал идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Хүлээн авч уулзсанд нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон томоохон асуудал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлээр оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 36 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 37 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 40 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 42 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 44 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 45 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 46 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 47 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 49 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 50 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 50 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 52 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 53 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 54 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 55 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 56 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 58 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 59 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 1 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар...
Top