x

Ч.Өнөрбаяр: Уйлдаг бол уйлахаар энэ төсөвт Ерөнхийлөгч хориг тавих ёстой байсан

Ардчилсан намаас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нарын санаачилсан “Богд Зонхова” хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт болон Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгийн талаар намын байр суурийг хүргэлээ. 

Тэрээр "Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан. Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн.

Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй.

Эрх баригч нарын хийж буй алхам нэг байвал яасан юм бэ гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, улсын төсөв уйлдаг бол уйлахаар төсөв баталжээ. Энэ бол мөсөн уулын зүгээр оройн шүү дээ. Энэ бүхэн үнэн. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй.

Олон хүний эрхийг зөрчөөд байвал, улс төрийн намаас татгалзсан байдгийнхаа хувьд Ерөнхийлөгч энэ төсөв дээр хориг тавих ёстой байсан. Ерөнхийлөгч иргэдийн төлөөх онцгой эрхээ ашигласангүй. Чиглэл өгнө гэдэг нь төсвийг зүгээр царцааж байна л гэсэн үг. Түүнээс зүйн бол “Богд Зонхова”-ын төсөл үргэлжилнэ гэж ойлгож болно.

Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 17 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top