x

М.ТУЛГАТ: Намын дэд даргын албан тушаал надад сонин биш

АН-аас пүрэв гариг бүр хийдэг 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. Тус нам ирэх сарын 6-нд болох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа зарлав.

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулна. АН нийтдээ өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ удаа хүний эрхийн хүрээнд ярилцана. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд байсан. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Орон нутаг, бүсээс гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судалаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна.

-Таныг О.Цогтгэрэлийн намаас намын дэд даргаар ажиллах санал тавьсан гэсэн. Саналыг хүлээж авах уу?

АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч үнэт зүйлийнхээ төлөө хамтарч ажиллах талбар нээлттэй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллага, иргэдэд энэ чуулган нээлттэй.

Миний хувьд улс төрд орсон, улс төрд байгаа шалтгаан маань албан тушаалын тулд биш юм. Намын дэд даргын албан тушаал сонин биш. Асуудлын гол нь АН-д бодлогын гүн гүнзгий шинэчлэл хэрэгтэй. АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс олон байна шүү дээ. Тийм хүмүүсийг намын толгойд залмааргүй байна. Цаашид АН сэргэж, бодлогын ажлаа хийх ёстой.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Он гараад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жил болох гэж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийг энэ жил хамгийн их зөрчсөн, нухчин дарах гэж оролдсон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулиар айлгасан жил боллоо. Үндсэн хуульд чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлогыг барьдаг боловч эрх баригчид чөлөөт зах зээл байхгүй гэдгийг зарласан. Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөнд тулгуурладаг. АН мөнгөтэй хүмүүсийг дагаж намирдаг нам биш. 30 жил улс төрийн намууд нам дагаж амьдардаг буруу жишигтэй байсан. Шүүх намыг бүртгэдэг байдал социализмын орнуудад л байдаг.

Ардчилсан намын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ:

-УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэг авсан. Ирэх долоо хоногт жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтээр УИХ-д нийтийн сонсгол хийнэ. Нийтийн сонсголыг хийхдээ бүх талыг оролцуулж сонсоно. УИХ дахь АН-ын бүлэглэл үүнд манлайлна. Ирэх сард хоёр чуулган хийнэ. Эхнийх нь арванхоёрдугаар сарын 6-нд өмнө хийсэн бүсийн чуулганаа дүгнээд, нийт намын гишүүдээ цуглуулж, 1206 гишүүнтэй, намын дотоодын чуулган хийнэ. Цаашдаа ямар стратегиэр явах вэ гэдгээ намын гишүүдтэйгээ ил тод ярилцана. Арванхоёрдугаар сарын 10-ны уулзалт хүний эрхийн зөрчил, Үндсэн хуулийн хэрэгжилт ямар хэмжээнд байгааг үнэлж дүгнэх, цар тахлын нөхцөлд хүний эрх зөрчсөн асуудлыг хэлэлцэх олон нийтэд хандсан арга хэмжээ байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 11 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top