x

Д.Тогтохсүрэн: МАН-ын 62 гишүүнийг доромжилж болохгүй, С.Ганбаатарыг шүүхэд өгнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх юм. 

Уг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна гэж үзэж байна. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрийн эрсдэлийг үүрэх тухай хууль. Үүнийг төрд авъя гэж байгаа юм байхгүй. Төрд авах пи-ар-ийг даатгалын 14 компани явуулж байна. Гэтэл нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгаж байна.

Харин жолооч нарын төлөөлөл болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг мөн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулмаар байна. Нэг сая жолоочийн эрх ашгийг хэлэлцэхгүй байх шийдвэрийг МАН-ын бүлэг яагаад гаргав. Мөнгөө төлсөн хүмүүс хөгжмөө захиалдаг гэдэг. Гэтэл жолооч нар юун хөгжмөө захиалах. Төр даатгалыг 14 компанид хуваагаад өгчихсөн байна" гэлээ.

Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуй. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Иймээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 15 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top