x

Д.Тогтохсүрэн: Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Тиймээс 2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн.

Тухайлбал, гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан. Тодорхой шийдэл гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүдийн төсөл өргөн барина.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлэх асуудлаар гишүүд талцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ асуудлыг бүлгийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл хоёр чиглэлээс бүрдэж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.

Улмаар гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй.

Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм. Хуулийн төслөө эгүүлэн татахгүй, энэ долоо хоногийн чуулганд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэлэлцэгдэхгүй учраас цаашаагаа зогсчхож байгаа юм.

Нийгмээс, даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой реакц их ирж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 9 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 10 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top