x

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дөрвөн зүйлийг огт дэмжихгүй

Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжингээс хоёр жил хүрэхгүй үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Тэрээр "2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн найман жил гэдэг асуудал байгаа. Тухайн зүйл заалтад өөрчлөлт орсон бол, найман жил гар хөдлөхгүй гэсэн зарчим. Харин үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчим ерөөсөө байхгүй. 

Үндсэн хуульд эрх баригчид нэмэлт өөрчлөлт оруулах бол, дөрвөн зүйлд эсрэг байр суурьтай зогсоно. Нэгдүгээрт, хүний эрхийг дордуулсан зүйл заалт оруулахыг хатуу эсэргүүцнэ. Хоёрдугаарт, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан зүйл заалт оруулбал эсэргүүцнэ. 

Яагаад гэвэл хүний эрхийн баталгаа өөрөө эрх мэдэл, хуваарилалт байдаг учраас нэг дэх зарчим дээр хатуу зогсож байгаа бол хоёр дахь зарчим дээр хатуу зогсохоос өөр аргагүй. 

Гуравтдугаарт, үндэсний тусгаар тогтнол, монгол улсын суурь эрх ашигтай холбоотой асуудлууд дээр таагүй үр дагавартай бол эсрэг байр суурьтай зогсоно. Дөрөвдүгээрт, үндсэн хуулийн хүч чадлыг өөрийг нь сулруулах зорилготой ямар нэгэн өөрчлөлтийн эсрэг бид хатуу зогсоно.

Харин дэмжих хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, сонгуулийн холимог тогтолцоо. Иргэд дуу хоолойгоо жигд төлөөллийн байгууллагадаа хүргэж байхын тулд холимог тогтолцоо зайлшгүй байх ёстой. Энэ зарчмыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтйин түвшинд шийднэ гэж байвал АН дэмжинэ. Мөн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр зөвшилцөл нэрийн дор алга болсон шударга шүүхийг бэхжүүлэх болон үндсэн хуулийн цэцийг хариуцлагажуулах чиглэлийн нэмэлт өөрчлөлтүүд тэр үед хамгийн түрүүнд хасагдаж байсан. Тэгэхээр энэ удаагийн нэмэлт өөрчлөлт хэрвээ явагдах бол иргэний үндсэн эрхийг хамгаалах зорилготой үндсэн хуулийн шүүхийн системийг бий болгох алхмыг зайлшгүй хийх ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 49 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top