x

АН: Уул уурхайн баялгаас хүүхдэд хуримтал бий болгож байгааг дэмжих нь зөв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонсож, хэлэлцжээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Усын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан нарын албаны хүмүүс гишүүдэд танилцуулав.

Гишүүд аудитын дүгнэлттэй холбоотой дараах асуултыг асууж хариулт авлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал: Төсвийн ил тод байдлыг хангаагүй бөгөөд Ирээдүйн өв сан, хуримтлал хоёрыг холих нь зөв үү.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 2022 оны төсөв Ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөв болж чадсан уу. Үрэлгэн байдлыг багасгах тал дээр бодитой төлөвлөсөн зүйл тусгасан уу. Барилга бүтээн байгуулалт тал дээр төсөв их тавьсан байгаа нь цаг үеэ олсон шийдэл мөн үү.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг дэмжинэ гэсэн. Гэвч 2022 оны төсөвт энэ тал дээр тодорхой тусгасан дэмжлэг алга. Төсвөөс гадуур хийгдсэн өнгөрсөн жилийн цахилгаан дулааны хөнгөлөлт, бэлэн мөнгө тараалт зэрэг нь өнгөлөн далдлагдсан асар их хэмжээний төсвийн алдагдал явж байна гэж харж байгаа. Ирээдүйн өв сангийн алдагдал 1.4, одоо байгаа 5.2 их наядын алдагдалтай төсөвтэй нэгдэхээр найм орчим их наядын алдагдалтай болохгүй юу. Ирээдүйн өв сангийн мөнгө дуусчих вий.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Аудитын байгууллага, түүний даргын дээд эрх мэдэл нь юу байдаг юм? Засгийн газар удаа дараа хууль зөрчиж байгаа. Үүнд зөвлөгөө өгөхөөс гадна хариуцлага тооцох эрх мэдэл байдаг уу? Хараат бусаар ажиллахад, мөн хариуцлага тооцоход хууль эрх зүйн хүрээнд дутмаг зүйл байна уу?

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Мэргэжлийн байгууллага нь ард түмний татварын мөнгөнд ийм хариуцлагагүй хандаж байгаад харамсаж байна. 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой ийм тодорхой алдагдалтай төсөв дээр ил тод дүгнэж чадсангүй. Хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэгт оруулсан мөнгөнд аудит хийсэн үү. Ард түмэн хохирсоор байж болохгүй. Энэ оны төсөвт цахилгаан дулаан, шатахуун бензиний талаар ямар нэг тодорхой шийдэл огт ороогүй байхад ийм дүгнэлт гаргаж болохгүй гэв. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Д. Даваасамбуу, зөвлөлийн гишүүд Э. Бямбажав, Ё.Мөнхбаатар, Г.Алтанзаяа, Д. Сувдаа, Л. Отгонтуяа нар танилцууллаа.

Уул уурхайн баялгаас хүүхдэд хуримтал бий болгож байгааг дэмжих нь зөв. Монгол Улс ковидын үед барилга байшин гэхээсээ илүү төмөр замаа барьж дуусгах, түүнийг дагасан хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалтыг хийх нь чухал. Бид жил бүр 500 гаруй сая ам.долларыг алдаж байгаа. Үүнийг зогсоох хэрэгтэй. Жил бүр энэ тоо өсөх магадлалтай тул ачаа тээврийн үнэ улам нэмэгдэнэ. Иймд төмөр замын ажлыг дуусгах зайлшгүй шаардлага байна.

Жилд 140 орчим сая ам.доллартай тэнцэх цахилгааныг импортолж байна. Гэтэл манайх коксжих нүүрсээ гадагш гаргаад эрчим хүчний нүүрсээ дотооддоо бүрэн ашиглаж чаддаггүй. Иймд бусад хөтөлбөрийг зогсоогоод ч хамаагүй цахилгаан станц барих зүй ёсны шаардлага байна. Мөн ТӨК-уудыг хариуцлагажуулах шаардлагатай.

Энэ оны төсөвт хамгийн түрүүнд үр дүн өгөх зүйлдээ хөрөнгө оруулалтыг хийж түүнээс гарсан үр дүнгээс дараагийн ажлуудыг төлөвлөх хэрэгтэй. Нүүрсний үнэ буурах эрсдэл байгаа учраас үүнийг дагаад төсөвт маш том эрсдэл учирч болзошгүйг хатуу анхаарах нь зүйтэй. Төсвийн алдагдал хоёр хувиас давахгүй байх, Засгийн газрын өр ДНБ-ийнхээ 45 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл манай өр 94 хувьд хүрч бүтэн нугалсан байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Мэдлэг бол туршлага юм. Бид энэ хүнд цаг үед нэгнийгээ шүүмжлэхээс илүү мэргэжлийн ийм туршлагатай хүмүүсийн гаргасан санал дүгнэлт, зөвлөмжийг сонсож, ажил хэрэг болгож ажиллах нь чухал. Голыг нь олсон олон дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсынхаа эдийн засгийг тэлэх төслүүдийг үргэлжлүүлэх нь хамгаас чухал гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • NEWS (102.89.69.163)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • NEWS (102.89.69.163)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 4 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top