x

Ч.Сайханбилэг: ОТ-н гэрээний дараа зөндөө олон поп улстөрчид та нарыг шүүмжилнэ

Оюутолгойн гэрээ хэлэлцээр хийгдэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийлж, цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр энэхүү мэдэгдэлдээ Оюутолгойн төслийн явцыг Эрдэнэт үйлвэрийн гэрээ хэлцэлтэй жишээлэн тайлбарлажээ. 

Тэрээр "Үе үеийн Засгийн газрууд Оюутолгойн төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ хэлцэлийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн. 

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсанаар Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг ил гаргахаар байгаа. 2023 он хүртэл ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл найман жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ач тусаа алдах байсан юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Том төсөл хөтөлбөр гэдэг бол цаг хугацааны явцад сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам нэмэгдэж байдаг учиртай. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч биш гэдгийг ойлгох учиртай болов уу. Дараа дараагийн Засгийн газар ч бас Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлыг өөрийнхөө бүрэн эрхийн цаг хугацаанд хийгээд явах нь дамжиггүй. 

Дээр нь нэмж хэлэхэд Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайдыг нэг зүйлийг маш сайн, үнэхээр ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Олон улсын ийм том транснационал буюу үндэстэн дамнасан компанитай хэлэлцээр хийж байх үед ямар нэг авлига авч өгөх тухай, эсвэл хууль бус ямар нэг асуудал байдаггүй юм. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан.

Өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа болов уу гэж бодож байна.

УИХ дээр мэдээж асуудал үүснэ. Зөндөө олон поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэрээ хэлэлцээр дуусаад л дараагийн шатандаа орлоо гэхэд яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад үүнийг нь орхисон юм гэдэг улстөржилт байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг дандаа урагшаа харж юмаа шийдэж явдаг. Урд урдах Засгийн газартайгаа улс төрийн хэрүүл хийгээд, улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалд холбогдож байсан Засгийн газрын удирдлага, тэр үеийн хүмүүсийг улс төрийн хэрэгт холбогдуулж явж байх нь утгагүй. Тиймээс улс төрөө бага хий, урагшаа харж ажилла" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 21 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top