x

МАН-ын МАН-тайгаа “байлдаж олсон” шударга ёс хаачсан бэ?!

Урьд нь бид Монголын төр дампуурчээ, улс төр нь дампуурчихлаа гэж нийтээрээ бухимддаг, шүүмжилдэг ч байлаа. Одоо бодоход тэр ч гэсэн сайхан цаг байж. Ядаж л хаанаа алдаж асгаад, бохирдож булингартаад байгааг хэлж чаддаг, мэддэг байв. Атал өнөөдөр монголчууд нийтээрээ дампуурчээ. Амьдрал ахуй, эдийн засгаараа дампуураад зогсохгүй оюун бодол, итгэл үнэмшлээрээ дампуурсан байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн хоёр жил үргэлжилсэн ковидоос болоогүй ч юм шиг байна. Ковидоор шалтаглан иргэдийнхээ эрх, эрх чөлөө, дуу хоолойг хорьж цагдсан эрх баригчдын дарангуй зангаас болсон бололтой. Хоёрхон жилийн хөл хорио биднийг ийм үхээнц болгож байгаа юм чинь дахиад 20 жил өнгөрөхөд бид юу эсийг үзэх бол оо?

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн өмнөх өдөр иргэн Д.Монголхүү, No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр нарыг баривчилж цагдан хорьсноос хойш хорь хоног өнгөрлөө. УИХ-ын гишүүн асан Б.Жавхлан талбай дээр суулт зарлаад 14 дэх өдөртэйгөө золгож байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын жагссан шаардлага бол маш тодорхой. “Ковидыг дарж чадахгүй иргэдээ үхүүлсээр байгаа Засгийн газартай хариуцлага тооцъё, Засгийн газар огцор оо! Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй хуулиар иргэдээ дарангуйлахаа боль оо!” л гэсэн. Тэрнийхээ төлөө баривчлагдаад 20 хоног шоронд сууж байна. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр хоёр залуугийн хийсэн тэмцэл, тэмцлийн шалтгаан ч бас бүдгэрч “Ер нь эд хэний төлөө жагссан юм? Бидний төлөө лав биш байх аа” гэх маягийн хэл яриа, хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Зарим нь “Жавхланг хорьж чадахгүй бол Д.Монголхүү, Э.Одбаярыг сулла” гэнэ. Сүүлдээ бүр шоронд байгаа хоёрыгаа суллуулах тухай биш, Самандын хүүг араас нь явуулах тухай болоод явчихав уу, яав. Цагдаа нар нэг өдөр Жавхланг бариад явчихвал тэгээд асуудал шийдэгдчих юм байна л даа.

Ер нь бол Монгол ардчилсан улс мөн л юм бол энэ улсын иргэн хэн ч бай үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Үндсэн хуулиар иргэнд олгогдсон маш чухал эрх, эрх чөлөө. УИХ-ын гишүүн байсан хүн байтугай УИХ-д 65 суудалтай намын бүлэг нь тэр чигээрээ гарч ирээд талбай дээр жагсаж байлаа шүү дээ, шударга ёсны төлөө. Гэтэл өнөөдөр МАН-ын МАН-ынхаа эсрэг “байлдаж олсон” нөгөө шударга ёс хаачсан бэ?

Тэр жагсаалын ач буянаар ажил, албан тушаалд хүрсэн улстөрчид, сайд, дарга нарын хувьд шударга ёс тогтсон байж болох ч өөр бусдынх нь хувьд шударга бус байна гэж үзсэн учраас л иргэд жагсаж, цуглаж байгаа шүү дээ. Ийм зүйлийг иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг бол төрийн биш, улс төрийн ч биш, улс үндэстний дампуурал. Дарангуйлал руу торох юмгүй гулсаж буйн тод жишээ. Байтлаа өөрсдийнх нь төлөө үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг “Ард нь хэн байна? Хэний, юуны төлөө жагсаад цуглаад байна?” гэж хардах сэрдэх маягтай. Үг хэлж, шүүмжилж байгаад нь биш, шүүмжлүүлж байгаа этгээдүүдэд жигтэйхэн хайртай болчихсон.

“Иргэн” Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу сүүлийн нэг сар лайваар эрх баригчдын идсэн уусныг тоочиж, шүүмжиллээ. Тэгсэн чинь бас л “Аргагүй том артай юм аа. Тиймгүй бол Ц.Нямдорж, Д.Сумьяабазар хоёртой ингэж ил тод үзэх аавын хүү байхгүй дээ” гэнэ. Бүр нэг тийм үхээнц. Тэгээд ашгүй, ар талд нь хэн байгааг олж тогтоосон юм байлгүй, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг “агуу улстөрч, хүндэлж биширдэг” гэсэн утгатай Д.Мөнх-Эрдэнийн зураг, гарын үсэгтэй постер хийгээд олон нийтийн сүлжээгээр тараагаад эхэлсэн байна лээ. Тийм өөдгүй. Гайгүй нэг зовхи нь өөдөө залуучууд гарч ирээд үг, үзэл санаагаа хэлээд эхлэхээр заавал нэг үеэ өнгөрөөсөн, нийгэмд нэр нүүрээ барсан хуучин улстөрчид дээр аваачиж наагаад, холбож байгаад зоддог. Бодоход нөгөө нэр усаа цоллуулсан, идсэн ууснаа уудлуулсан нөхдийн явуулга байх л даа. Гэхдээ тэрийг нь нийтээрээ хүлээж аваад, итгэж үнэмшээд байж боломгүй. Бидний энэ арчаагүй, урваж шарвамтгай, ухарч няцамтгай байдал эрх барьж байгаа нөхдөд л ашиг завшаан болно.

Д.Мөнх-Эрдэнэ ч гэсэн бусдын л адил алдах амьтай, ардаа амьдралтай хүн. Хэн дуртай нь “Туу” гэхээр харсан болгоноо зуугаад явна гэж байхгүй. Яалт ч үгүй эрх барьж байгаа нөхдийн дур зорго, дээрэлхүү, дарангуй байдал хэрээс хэтрээд байгаа учраас өөр өөрийн аргаар тэмцэж байна. Ийм залуустаа дэм болж, дэмжиж тулах ёстой юмсан, уг нь. Түүнээс биш эрх мэдэлтэй нөхдийн хутганы үзүүр, сэлэмний ир болоод тал талаас нь боорлоод, зориг зүрхийг нь мохоогоод, ганцаардуулаад баймааргүй байна аа.

Өмнө нь жагсаалыг жагсаалаар дардаг байсан МАН өнөөдөр соошлаар дардаг технологитой болж. Яасан ч их мөнгөтэй, яасан ч олон их бууны нохойтой юм. Өмнөх долоо хоногт хэвлэлээр баахан шантаажилсан. “Тэвдсэн Мөнх-Эрдэнэ тэмцэгч болох уу?” гэж ирээд. Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын захиалгаар АТГ-т өмнө нь шалгагдаад хаагдсан хэргээр нь өнөөдөр дахиад хавтаст хэрэг нээж байна. Араас нь хотын дарга Д.Сумьяабазар өөрийг нь гүтгэсэн гэж цагдаад гомдол гаргав. Хотын дарга, Хууль зүйн сайд хоёртой уулзахаар хоёр өглөө ажлынх нь үүдэнд лайв хийгээд л шорон... Ёстой нөгөө бөөсөнд хутга гэгч л болж байна. АТГ, цагдаа нь ч бүр гаршчихсан. “Хулгай гарчихлаа шүү” гэхээр хулгайг нь шалгахын оронд хулгайчийг зааж өгсөн хүнийг нь барьж хориод байх янзтай. Тэгэхээр хэн нь илүү артай, бяртай харагдаж байна даа?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top