x

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахалтай тэмцэж байх хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв. 

Л.Оюун-Эрдэнэ тэр үеэс хойш “...МАНАН” гэдэг үг амнаасаа унагаагүй гэхэд болно.

Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтыг хийжээ. Тэр үеэрээ МАНАН-тай холбоотой нэлээд зүйлийг ярьсан байна.

Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхий сайдын ажлыг аваад есөн сар болж байна. Хүн төрөлхтөнд Дэлхийн II дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох цар тахлын үеийг та бид хамтдаа даван туулж байна. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. 

Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ. Бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа. Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх гурав дахь тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд цар тахал, эдийн засгийн хүндрэлд бүх анхаарал, хүчээ тавьж ажиллалаа. Харамсалтай нь энэ хооронд МАНАН бүлэглэл дахин амилжээ. Хоосон улстөржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулсаар байгаа нь ил тодорхой боллоо. Уг нь ийм асуудалд Монгол төрийн төлөө зүтгэж буй хэн бүхэн цаг заваа барахгүй байх ёстой юм.

Гэвч зүгээр хараад сууж болохгүй нь бололтой. Энэ нь дамаараа өнөөдөр цар тахлын улмаас монголчууд биднийг нөмрөөд байгаа улс орны эдийн засаг, ард нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд аюул занал учруулах хэмжээний үйл ажиллагаа болж хувирах шинжээ нэгэнт олжээ. Тиймээс миний бие МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.176.64)
    худлаа зална гэж үзүүлэх юмаа зайл зайл
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • наран (103.229.123.17)
    цар тахалтай огт тэмцэхгүй байж худлаа ярихымаа
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 13 цаг 21 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top