x

АН-аас Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад авах хүсэлт хүргүүлжээ

Ардчилсан намаас Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад авах хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ.

Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.

Мөн Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бид хүний эрхийн талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Эрхээ эдэлснийхээ төлөөр цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдлоо. Би өөрийн биеэр очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан. Төрийн ордны хоёр талд иргэн Ц.Чинбат гэх ижил нэртэй хоёр иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Сүхбаатарын хөшөөний өмнө УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонолоо. Тэгэхээр эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй эрх баригчдын гарт цагдаа, хууль хүчний байгууллагынхан гээд бүгд байна. Иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л бий.

Монгол Улсын иргэн хүний амь нас хамгийн үнэт зүйл. Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Засгийн газарт бүх боломж нь байна. Гэтэл бид хоёр том хөрштэйгөө ойлголцож чадахгүй сууна. Одоо эндээс гараад Ардчилсан намын удирдлагуудтайгаа хамт эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдтэй уулзаж, Улсын ерөнхий прокурорт хүсэлтээ өгнө" гэлээ.

Харин АН-ын дарга М.Тулгат "Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш" гэв. 

Ардчилсан намын зүгээс

  • Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүллээ.
  • ргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байгаагаа илэрхийллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 12 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 6 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top